"Гадаадаас ирэх иргэд вакцин хийлгээгүй байж болно" | News.MN

"Гадаадаас ирэх иргэд вакцин хийлгээгүй байж болно"

"Гадаадаас ирэх иргэд вакцин хийлгээгүй байж болно"

"Гадаадаас ирэх иргэд вакцин хийлгээгүй байж болно"

Дэлхийн улс орнууд гадаадаас ирж байгаа иргэддээ covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор янз бүрийн шаардлага тавьж байгаа. Гэхдээ албан ёсоор хоёр тун вакцин хийлгэсэн иргэдийг л нэвтрүүлнэ гэсэн хатуу шаардлага бас тавихгүй байгаа аж. Харин Монгол Улсын иргэд гадаадаас ирэх монгол иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй. Түүнчлэн гадаадаас ирэхдээ вакцины хос тунгаа хийлгээд 14 хоносон иргэдийг тусгаарлахгүй гэж  Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэв. Тэрбээр “Вакцин хийлгэсэн гэрчилгээг гадаад улс хүлээн зөвшөөрч, нэвтрүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яам хэлэлцээр хийж байна. Гадаадад зорчих хүсэлтэй иргэд шууд явахаас өмнө зорчих гэж байгаа улсынхаа тавьж буй шаардлагыг судлах хэрэгтэй. Хэрэв тухайн улс нь вакцины гэрчилгээ шаардлагатай гэвэл Монгол Улс монгол, англи хэл дээр хэвлээд гаргах боломжтой. Мөн тухайн улс орнууд  гадаадаас ирж байгаа хүмүүсээс вакцин хийлгэсэн ч шинжилгээ авч байгаа. Одоогоор аль нэг улс тийм вакцин хийлгэсэн хүнийг, ер нь вакцин хийлгэсэн хүмүүсийг нэвтрүүлнэ гэсэн тодорхой шийдвэр, мэдээлэл огт гараагүй байна. Ихэнх улс орнууд гадаадаас ирж байгаа иргэдийг шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж, тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа учраас иргэд явах гэж байгаа улсынхаа шаардлагуудыг сайн судлах шаардлагатай байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсад гадаадаас ирж байгаа бүх хүн вакцинд хамрагдаагүй, вакцины I тундаа хамрагдсан бол тусгаарлагдана. Харин II тундаа хамрагдаад  14 хоносон бол тусгаарлагдахгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Одоогоор дэлхийн 117 улс хэсэглэн болон бүрэн хилээ хаасан байгаа бөгөөд Монгол Улсын хувьд зургадугаар сард хилээ нээх асуудлыг судалж, бэлтгэл ажлаа хийж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-19 122.201.31.120

Энэтхэг вирус тархаахгүйн тулд тусгаарлалтын хугацааг ядаж 10 хоног болгох хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2021-05-19 122.201.24.163

Монголд байгаа иргэд вакцин хийлгээгүй байж болохгүй, тийм ээ?😡

Avatar

Зочин 2021-05-19 122.201.31.120

Тэнэг хэрүүлчээ тэд нар чинь Монголдоо хийлгэнэ ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж