Одоогоо жил гаруй өмнө буюу 2020 оны есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачлагаар хөнгөн ялтай хоригдлуудад цахилгаан гав зүүлгэх шийдвэр гаргаж байв. Энэ гавыг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг нь хязгаарлаж, нийгэмшиж, гэр бүлтэйгээ байх шийдэл хэмээн үзэж, цахилгаан гавыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон бөгөөд үүнд 6,5 тэрбум төгрөгийн төсөвлөсөн. Гэхдээ энэ хэмжээний мөнгөн дүнгээр цахилгаан гаваа хэрэглээд, үр дүн гараад байгаа талаар одоогоор тодорхойгүй.
Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дахиад л нэг тэрбум гаруй төгрөгөөр нийслэлийг камержуулах төлөвлөгөөгөө УИХ-д танилцуулж, тэр нь олон нийтийн дунд маргаан дагуулж эхлэв. Тодруулбал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг холбогдох байнгын хороод хэлэлцэж байгаа бөгөөд камержуулалтын нэгдсэн системийг үе шаттай нэвтрүүлж, хэрэг зөрчил илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг олон ач холбогдолтой хэмээн хууль санаачлагч тайлбарлаж буй. Сүүлийн үед улс төрийн зорилгоор орцны болон гадуур үйлчилгээний газруудын камерыг ашиглан олон нийтийн сүлжээнд тарааж бусдын нэр хүндэд халдах, хүний эрхийг зөрчих үйлдлүүд гарч байгаа энэ цагт заавал ингэж мөнгө үр камержуулах нь хэр зохистой вэ. Камержуулалт нь эсрэгээрээ хүний эрхийн зөрчил үүсгэж, хэн дуртай бусдын нэр хүндэд халдах хэрэгсэл болж байна хэмээн шүүмжилж байна.
Мэдээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуцаж буй салбарынхаа ажлыг сайжруулах нь чухал ч өмнөх цахилгаан гавны асуудал нь цэгцрээгүй байхад дахин камерын асуудал оруулж ирсэн нь олон хүний дургүйг хүргэжээ. Эцэст нь төрийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг цахилгаан гав ч үгүй, камержуулалт ч үгүй хоцрох вий дээ.
Ш.ОЧ
Зочин 2021-05-19 202.126.90.105
Камерержуулах хэрэгтэйшдээ. Хүнийг буруу үйлдэл хийхээс урьдчилан сэргийлнэ. Зардал хэмнэнэ. Харин камерийн хэвийн ажиллагааг хариуцаж засварлаж байдаг мэргэжилтнүүдийг хороо баг бүрт бэлэн ажиллуулж ажлыг дүгндэг байх хэрэгтэй. Камер хулгайчдад л хэрэггүй байх.
Зураач 2021-05-19 90.220.183.209
Гэмт хэрэгтэнүүд үүнээс айх нь аргагүй !
Зочин 2021-05-19 192.82.75.111
Камер, цахим гав зэрэг нь хөрөнгө, хүн хүч хэмнэж, гэмт рэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх орчин үеийн арга юм. Энд техник технологийн ололт нэвтрүүлэхийг хэн эсэргүүуэх нь тодорхой биз дээ
Зочин 2021-05-19 202.126.92.99
Энэ хүн үнэхээр сайд хийх хүн биш ээ
Зочин 2021-05-19 202.9.46.55
Нямбаатарын хоёр ажил маш сайн ажил. Үргэлжлүүлэн хийх харэгтэй. Цагдаа хянаж байгаа юм чинь юу н хүний эрх ярина вэ. Эрх ярьж байгаа бол бас хариуцлагыг нь бодох хэрэгтэй.
Зочин 2021-05-19 103.10.23.173
Энэ гөлчгийг юм хийж чадна гэдэгт итгэхгүй бнаа схдн эмнэлэг дээр явж ч байхшиг үсчихээ боль бацаанаа
Зочин 2021-05-19 139.5.216.251
Камержуулах, гэмтэнд бугуйвч зүйлгэх зэрэг арга хэмжээ бол маш зөв зүйл. Иргэдийн эрхийн эсрэг хандсан гэмт хэргээс хамгаалах үндсэн арга . Үүнийг гэмт хэрэгтэн,хуулийг уландаа гишгэхийг хүсэгч үл бүтэх бохир этгээдүүд л эсэргүүцнэ.Гүтгэлэг доромжлолыг үл тоон ард иргэдийнхээ эрх ашиг аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаа Засгийн газар, ялангуяа Нямбаатар сайдаар толгойлуулсан ХЗЯ-нд иргэд талархаж, хийж санаачилж байгаа ажлыг нь дэмжих хэрэгтэй.
Иргэн 2021-05-19 150.129.141.143
УИХ-ын зарим гишүүд камерыг эсэргүүцэж хувь хүний нууцад халдана гэж яриад байгааг ойлгохгүй юм, тэд дандаа нууц даалгаварт явж байдаг тагнуулч юмуу, эсвэл олны нүднээс цугтах шаардлагатай үйлдэл хийж явдаг болохоороо эсэргүүцэж байна уу.
Зочин 2021-05-19 139.5.216.251
Камержүүлэлт хэрэгтэй. Зах зээлд орсоноор Монголд гэмт хэрэг хэт ихсэж,иргэд ил гадаа гудмаар тайван чөлөөтэй алхах ч боломжгүй гэнтийн халдлагад өртөх аюултай болж байна..Согтуу хөлчүү зэрлэг танхай этгээдүүд ,балмад зэрлэг ажиллагаагаар гудамж талбай олон нийтийн газрыг эзэгнэх боллоо. Хууль хүчнийхэн үүнтэй тэмцэхэд үнэхээр хүчгүйдэж байна.Камер тавьснаар хувийн нууцад халдах гэж юу байдаг бйлээ Энэ бол шалтаг. Төрөөс зохиож байгаа ажлыг хүчгүйдүүлэх, гэсэн үл бүтэх хүмүүсийн л оролдлого.
зочин 2021-05-19 202.70.38.18
Цагдаагийн байгуулллагын ажилтнууд иргэдийн эд зүйлээ алдаад камер шүүлгэхээр хандахад камер байхгүй, ажиллаагүй, ажиллахгүй байгаа зэрэг худал шалтаг тоочоод ажлаа хийхгүй байдаг юм билээ.
зочин 2021-05-19 59.153.87.233
Хулгайч монголчуудыг зогсоох маш чухал зүйл бол камержуулах. Дэмжиж байна.
ЗОЧИН 2021-05-19 103.212.119.36
ЭНЭ АРГА ХЭМЖЭЭНҮҮД ХҮЧЭЭ АВАХГҮЙ БАЙХ НЬ ХУЛГАЙЧ НАРТ Л АШИГТАЙ.
Зочин 2021-05-19 66.181.180.109
Эмнэлгийн газрыг булаагаад авчихсан гар гээд байх юм.
Зочин 2021-05-19 139.59.212.188
Ene neg oron garan yum yaj yawaad said boltsin? Ortsnii camernuudiig horiglono geel yawj baisan odoo oron dayar camertai bolgono geel yawj baihiin. Iim alialagch nar bish huuchin Temuujin said shig yumaa meddeg hun tawiasai.
Зочин 2021-05-19 202.21.113.238
zugeeree bi yumaa avtsan elbegee. shiidver garsan uu garsan tgee l boloo