Гав ч үгүй, камер ч үгүй болох вий Х.Нямбаатар сайд аа!

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

Гав ч үгүй, камер ч үгүй болох вий Х.Нямбаатар сайд аа!

Гав ч үгүй, камер ч үгүй болох вий Х.Нямбаатар сайд аа!

Одоогоо жил гаруй өмнө буюу 2020 оны есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачлагаар хөнгөн ялтай хоригдлуудад цахилгаан гав зүүлгэх шийдвэр гаргаж байв. Энэ гавыг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг нь хязгаарлаж, нийгэмшиж, гэр бүлтэйгээ байх шийдэл хэмээн үзэж, цахилгаан гавыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон бөгөөд үүнд  6,5 тэрбум төгрөгийн төсөвлөсөн. Гэхдээ энэ хэмжээний мөнгөн дүнгээр цахилгаан гаваа хэрэглээд, үр дүн гараад байгаа талаар одоогоор тодорхойгүй.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дахиад л нэг тэрбум гаруй төгрөгөөр нийслэлийг камержуулах төлөвлөгөөгөө УИХ-д танилцуулж, тэр нь олон нийтийн дунд маргаан дагуулж эхлэв. Тодруулбал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг холбогдох байнгын хороод хэлэлцэж байгаа бөгөөд камержуулалтын нэгдсэн системийг үе шаттай нэвтрүүлж, хэрэг зөрчил илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг олон ач холбогдолтой хэмээн хууль санаачлагч тайлбарлаж буй. Сүүлийн үед улс төрийн зорилгоор орцны болон гадуур үйлчилгээний газруудын камерыг ашиглан олон нийтийн сүлжээнд тарааж бусдын нэр хүндэд халдах, хүний эрхийг зөрчих үйлдлүүд гарч байгаа энэ цагт заавал ингэж мөнгө үр камержуулах нь хэр зохистой вэ. Камержуулалт нь эсрэгээрээ хүний эрхийн зөрчил үүсгэж, хэн дуртай бусдын нэр хүндэд халдах хэрэгсэл болж байна хэмээн шүүмжилж байна.

Мэдээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуцаж буй салбарынхаа ажлыг сайжруулах нь чухал ч өмнөх цахилгаан гавны асуудал нь цэгцрээгүй байхад дахин камерын асуудал оруулж ирсэн нь олон хүний дургүйг хүргэжээ.  Эцэст нь төрийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг цахилгаан гав ч үгүй, камержуулалт ч үгүй хоцрох вий дээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж