"Miss Universe"-ийн тайз үзэл бодлын "индэр" болов

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

"Miss Universe"-ийн тайз үзэл бодлын "индэр" болов

"Miss Universe"-ийн тайз үзэл бодлын "индэр" болов

Цар тахлын улмаас нэг жил хойшилсон 69 дэх удаагийн “Miss Universe” тэмцээн энэ сарын 16-нд АНУ-ын Флорида мужид болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээний ялагчаар Мексикийн гоо бүсгүй Андреа Меза тодорч, титмийн эзэн болсон юм. Нийт 74 бүсгүй өрсөлдсөнөөс хоёрдугаар байранд Бразилын гоо бүсгүй Жулиа Гамма, удаах байранд Перу улсын гоо бүсгүй Жаник Макета Дел Кастилло нар орсон байна.

Covid-19 цар тахлаас гадна дэлхий даяар нийгэм, улс төрийн нөхцөл байдал хүндэрч эхлээд байгаа билээ. Барууны улс орнуудад цар тахлаас үүдэн Азиудыг ялгаварлан гадуурхах үзэл хэрээс хэтэрч, зарим улсад төрийн эргэлт гарч, эрх баригчид нь энгийн иргэд рүүгээ гал нээж зуу зуугаар нь хөнөөж байна. Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний гол шалгуур нь тухайн эмэгтэй үзэсгэлэнтэй байхаас гадна боловсрол, улс орныхоо нийгэмд сайн сайхан үйлс хийдэг эсэхийг нь чухалчилдаг билээ.

Тэгвэл энэ удаагийн “Miss Universe” тэмцээний үеэр зарим улсын гоо бүсгүйчүүд улс төр, нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлыг өмсч буй хувцасаараа дамжуулан дэлхий нийтэд хүргэхийг зорьжээ.

Тухайлбал, төрийн эргэлт гарч, цуст мөргөлдөөн болж буй Мьянмар улсыг төлөөлөн оролцсон бүсгүй Тюзар Винт Лвин Мьянмарын баруун хойд хэсэгт орших Чин үндэсний хувцасаар гоён тайзан дээр алхахдаа “Мьянмарын төлөө залбирцгаая” гэсэн бичгийг дэлгэн харуулсан юм.

Урьд өмнө нь тэмцээний оролцогчид миссийн тэмцээний тайзан дээр зөвхөн гоо сайхан, авъяас чадвараа харуулахаар алхдаг байсан бол одоо харьцангуй нээлттэй болж, өөрийн улс оронд тулгамдаж буй асуудлыг дэлхий дахинд хүргэхийг зорьдог болжээ. Өнгөрөгч гуравдугаар сард Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдсан “Miss Grand International” тэмцээний үеэр Мьянмарын гоо бүсгүй дэлхийн улс орнуудаас тусламж хүсэн уйлж байсан билээ.

“Miss Universe” тэмцээний тайзан дээр үзэл бодлоо илэрхийлсэн өөр нэгэн оролцогч бол Сингапурын мисс Бернадетт Белле Онг байв. Өөрийн улсын төрийн далбааны өнгийг илэрхийлсэн хувцасаар гоёсон тэрбээр даашинзныхаа ар талд “Азиудын эсрэг үзэн ядалтаа зогсоо” гэсэн үгийг бичсэн байлаа. Covid-19 цар тахлаас үүдэн дэлхий дахинаа азиудыг гадуурхах явдал огцом нэмэгдэж, азиуд хаа таарсан газраа хүчирхийлэлд өртөх болсон юм.

Түүнчлэн Уругвайн мисс Лола де Лос Сантос солонгон өнгийн даашинзаар гоёж, "Үзэн ядалт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байх ёсгүй" гэсэн утгатай үгийг бичсэн байсан нь ЛГБТQ буюу бэлгийн цөөнх хүмүүст тулгардаг хүчирхийлэл, гутаан доромжлолыг зогсоохыг уриалсан уриалга байв.

Эх сурвалж: The People

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж