"Нүхэн жорлон covid-19 тархах нөхцөлийг бүрдүүлж байна" | News.MN

"Нүхэн жорлон covid-19 тархах нөхцөлийг бүрдүүлж байна"

"Нүхэн жорлон covid-19 тархах нөхцөлийг бүрдүүлж байна"

"Нүхэн жорлон covid-19 тархах нөхцөлийг бүрдүүлж байна"

Урин дулаан цаг ирж, гэр хорооллуудын нүхэн жорлон, бохирын сувгаас гаралтай төрөл бүрийн өвчин үүсгэгч, нян, бактери дэгдэх нөхцөл хэдийнэ бүрджээ. Нийслэлийн хэмжээнд 310 мянган нүхэн жорлон байдаг бөгөөд энэ нь хөрсний бохирдлын нэг гол эх үүсвэр болоод зогсохгүй цар тахлын энэ үед сovid-19-ийн халдвар тархах орчныг бүрдүүлж байна. Үүнтэй холбогдуулан бид гэр хорооллын өрхүүдийн нүхэн жорлонгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байгаа талаар сурвалжиллаа. Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хариуцаж буй Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай холбогдоход “Одоогоор ариутгал халдваргүйжүүлэлтийн талаар нэгдсэн мэдээлэл байхгүй байна. c

Тус дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбаярын хэлснээр саяхан Чингэлтэй дүүрэг нэгдүгээр ээлжийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа өрнүүлж, дүүргийнхээ нийт 22 мянга гаруй айл өрхийн нүхэн жорлон, бохир усны сувгуудыг ариутгажээ. Мөн хоёрдугаар ээлжийн ариутгалын ажлаа тавдугаар сарын сүүлээр эхлүүлэх аж. Албаны хүнээс мэдээлэл авсны дараа нөхцөл байдалтай бодитоор танилцахын тулд Чингэлтэй дүүргийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хороодын нэг болох 12-р хороог зорилоо. “Нарантуул-2” захын урд гурван замын уулзварын хажууханд байрлах хорооны байр руу очиход ариутгал хийж буйтай таарав.

Тус хорооны гэр хорооллын айл, өрхүүдийн нүхэн жорлон, муу усны нүхийг сарын өмнө ариутгаж, халдваргүйжүүлсэн гэнэ.

Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нэгдүгээр хэсгийн ахлагч С.Номинцэцэг “Манай хэсэг 200 гаруй өрхтэй, 1000 гаруй оршин суугчидтай. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хорооныхоо бүхий л айл өрхүүдийг ариутгалд хамруулсан. Манай хэсгийнхэн ариутгал хийнэ гэхээр бүгд л дуртай байсан даа. Зарим эзэнгүй айлуудын хашааг давж хүртэл ариутгалын ажлаа гүйцэтгэсэн. Маш хүчтэй ялзмагийн бодисоор ариутгасан гэсэн шүү” гэв. Төв замаас холгүй нэг их урт биш дөрөв, тавхан айлтай Булгийн 1-р гудамжинд саатсан юм.

Өмнө нь дүүргээс ариутгал хийнэ гэчээд хүлээгээд байсан ирээгүй

Эхний орсон айл ахмад настан Л.Сүхбаатарынх байлаа. Тэднийх одоогоор нүхэн жорлонтой байгаа боловч удахгүй био жорлонтой болох гэнэ. Тэрбээр ариутгалын талаар “Сэтгэл хангалуун байгаа. Боломжийн сайн ариутгал хийсэн. Дулааны улирал ирж байна. Үүнийг дагаад элдэв төрлийн халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй гэсэн. Өмнө нь дүүргээс ариутгал хийнэ гэчээд хүлээгээд байсан ирээгүй. Сая л хийлээ. Манайх энэ жил нүхэн жорлонгийн оронд био жорлон тавих гэж байгаа. Тэрийг хүмүүс байгальд их ээлтэй гэж яриад байна. Зүгээр юм шиг санагдаж байгаа. Гэхдээ манайх энэ нүхэн жорлонгоо жилдээ нэг соруулдаг юм шүү. Соруулахаар дүүрээд халихгүй, элдэв янзын үнэр хагарах нь бага байдаг” хэмээн ярилаа.


Гэр хорооллын гудамжнуудыг л ариутгах хэрэгтэй байна

Л.Сүхбаатарын хөрш аж ахуйч Л.Цэрэндуламын хашаагаар хэсэг хором зочлов. Эднийх хашаандаа тахиа тэжээж, ногоо тарьдаг бөгөөд саяхан шинээр дөрвөн метр гүн нүхэн жорлон ухсан аж. Ахмад настан Л.Цэрэндулам "Өмнө нь жорлонгийн ариутгаж, халдваргүйжүүлж байгаагүй. Сая цар тахал дэгдсэнээс хойш л жорлон ирж ариутгаад байгаа юм. Миний бодлоор энэ гэр хорооллын гудамжнуудыг л ариутгах хэрэгтэй байна. Энэ жорлон маань ноднин баригдсан дөрвөн метр гүн шинэ жорлон. Таван метр ухсан чинь усны суваг гарч ирсэн юм. Тэгэхээр нь дөрвөн метр болгосон. Дараа жилээс соруулна. Гүн болохоор эвгүй үнэр үнэртэх нь бага. Тэрнээс гүн биш бол эвгүй үнэр үнэртэнэ.Манай гэрийнхэн өөрсдөө бол хлорминоор ариутгаж байгаа л даа. Өөр яах ч билээ" гэв.


Өөрөө бол хлормин хийгээд орхичихдог

Эцэст нь арын гудамжны М.Батмөнхийнхөөр оров.

Иргэн М.Батмөнх:

-Ариутгал хийгээд үнэр танар байхгүй сайхан болсон. Урьд нь бол өт үрждэг байлаа. Харин одоо бол тийм зүй алга. Өөрөө бол хлормин хийгээд орхичихдог. Манай жорлон хоёр жил болж байна. Одоогоор дүүрээд халиад байгаа юм бол алга.

 


 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил гүйцэтгэсэн Баатарван жаргалант ХХК-ийн эрүүл ахуйч Б.Пүрэвдуламтай ярилцлаа. Тэрбээр ярихдаа “Монгол улсад халдваргүйтгэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодисын ангилалд орсон 0.5 хувийн гипохлорид кальцийн уусмалыг бэлтгэж ариутгалаа хийж байгаа. Урин дулааны улиралд нүхэн жорлон, бохирын цооногт халдварт өвчний нян бактери, шимэгч хорхой, шимэгч хорхойн өндөг ихээр хуримтлагдснаас хүн амын дунд цусан суулга, гепатит А, гар хөл амны өвчин, сальмонеллез зэрэг гэдэсний халдварт өвчин, мөн дэлхий нийтэд тархаад буй сovid-19 халдвар тархах нөхцлийг бүрдүүлдэг” гэв.

Айл өрх бүр дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд улиралдаа нэг удаа нүхэн жорлон, бохирын цооногт халдваргүйтгэл хийхийг зөвлөж байна.

Тус компани нь Чингэлтэй дүүргийн 22484 нүхэн жорлон, 8990 бохирын цооног, 67980 м2 нийтийн эзэмшлийн бохирдол ихтэй талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийжээ.

Нийслэлийн есөн дүүргийн нэгээр нь явахад нөхцөл байдал ийм байлаа. Зуны улирал ирж буйтай холбогдуулан халдварын тархалт, тохиолдлын тоо огцом нэмэгдэж, оргил үедээ хүрч болзошгүй гэж албаны хүмүүс анхааруулж байгаа. Ялангуяа нүхэн жорлонгийн болон хөрсөнд шингэсэн хөлдсөн нян, бактериуд энэ цагт агаарт дэгдэж, агаар дуслын замаар халдвар тараах өндөр эрсдэлтэй байна. Тиймээс иргэн бүр ариутгал, халдваргүйжүүлэлтээ чанд сахиж, хэрэв нүхэн жорлон, бохирын сувагтай бол ариутгал хийхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-19 64.119.16.145

битгий солиороод бай. тийм байсан юм бол гэр хорооллоос хамгийн их хүн коронодож эмнэлгээр дүүрсэн байх ёстой. гэтэл гэр хорооллоос хамгийн бага хүн өвчилж хэвтсэн байна. ЖОРЛОНГООРОО МӨНГӨ ЦОХИХ ГЭЭД ЭЛДЭВЛЭЖ байна даа.

Avatar

Зочин 2021-05-19 202.9.46.230

2-5 metr zaitai nuhen jorlonguudaa toviin sistemd holboj bohir dulaanii usnii shuhamaa ger horoolol ruu oruulahgui 20 jil utaa gej mongo idsen manan odoo ch idseer

Avatar

Зочин 2021-05-19 202.9.46.128

news.mn-ees huseh zuil baina. Ger horoolold bolomjiin uneer jorlon hiij ugdug gazruudiin medeelliig tsugluulaad, companiih ni, huvi hun bol holbogdoh arga zam, une hansh, hiideg arga tehnologiinh ni talaar medeelel niitlel beldej uguuch, please.

Avatar

Иргэн 2021-05-19 202.9.40.235

Нүхэн жорлонгоосоо салъя.

Avatar

Зочин 2021-05-19 202.9.46.128

Mongoliin ene soyl ulamjlal gaihaltai ym geech xaxa zavain

Avatar

Зочин 2021-05-19 202.9.46.128

Mongoliin gutamshig Feodaliin niigmiin uyiin hozrogdol
Hotiig gutaasan ongo uzemj aldagduulsan duraaraa nuuj irj amidruuldgiig boliulah heregtei huduu gadaa l hashaa baishin taarna ternees bish hotod baij bolku shd hotiin darga anhaar

Avatar

Зочин 2021-05-19 124.158.68.144

модон жорлон өөдөөс харж байна.

Avatar

Зочин 2021-05-19 203.98.77.101

ЗА ОДОО НҮХЭН ЖОРЛОН БАС КОВИДЫН БУРУУТАН БОЛОВ УУ КККК. ЭЛГИЙГ НЬ АВАХ ЮМ АА. ИРГЭДИЙГ ӨӨРСДӨӨР НЬ НҮХЭН ЖОРЛОНГОО ЯНЗЛУУЛААЧВ СОЛИОРОХ ЮМ АА ОЛЖ ЯДЧИХ ЮМ АА. ЖОРЛОН ДОТРООС КОРОНАВИРУС ОЛСОН ГЭЭД ГАРГААД НАОТЛОЧИХООЧ ҮХЭР ТЭНЭГҮҮД ЭЭ….

Avatar

Зочин 2021-05-19 202.9.46.128

Tm shuu unen goy hellee

Avatar

zochin 2021-05-19 202.21.127.136

Baasiig ni beldej uguud Gargasan baasiig ni bas tseverlej uguud

Avatar

zochin 2021-05-19 202.21.127.136

heden zuun bolj bgaa bilee ene hot kkk nuhen jorlongoosoo salaagui baij hugjil yariad ch yahav zugeer l hugjliin dood tuvshindee bgaagaa huleen zuvshuur.

Avatar

Зочин 2021-05-19 84.78.247.7

Tom Tom yarihaa bolieo. Nvhen jorlongoosoo ehleed salmaar bna. Ene bol mongolyn gutamshig

Avatar

Зочин 2021-05-19 103.57.95.161

Вакцин зохион бүтээж, улс үндэснээ авах санаачлага гаргахгүй байж, засгийн газрын тэргүүн ерөнхий сайд гэж нэрлүүлэх Усан толгой Оюун-Эрдэнэ огцор. а******н хүүрийн гайгаар 200 гаруй монгол хүн нас барлаа.

Avatar

Зочин 2021-05-19 95.169.224.234

🤮🤮🤮

Avatar

Зочин 2021-05-19 202.126.88.200

Нүхэн жорлонг халах цаг болсон шүү. Асар үнэ цэнэтэй газар хөрс эх дэлхийг минь арчаагүй хэсэг хүмүүс нүхэн жорлонгоор бузарлаж байна

Avatar

Зочин 2021-05-19 202.9.46.128

энэ асуудлаар яасан ч олон жил ярьдаг юм бэ, ямар ч ажил хийхгүй нээг их олон юм ярьсан гарууд, био 00 болгох талаас нь бодохгүй жил бүр олон балай юм яриад байх.

Avatar

Зочин 2021-05-19 43.242.243.144

Ер нь нүхэн жорлонгуудыг өөрчлөх талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагыг амьдрал тулгаж байна. Ялгадсыг задалж, халдваргүйжүүлдэг технологийг яаж ийгээд оруулж ирэх хэрэгтэй. Тэрбумтан Билл Гейтс Африкийн зарим оронд ийм төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Бид юм бодох ёстой. Эрдэмтэдийн баг бүрдүүлж эрчимтэй ажиллуулвал шийдэл олж мэдэх юм даа!!!

Avatar

Зочин 2021-05-19 66.181.161.79

Засаг үлгэр жишээ жорлонгийн зураг гаргаж ард иргэдээ уриалах хэрэгтэй. Төрийн бодлого үгүйлэгдэж байна. Хаа сайгүй бохир байдал ноёрхожээ

Avatar

Зочин 2021-05-19 192.82.73.115

Шийдэл бэлэн байгаа. Хийдэг компаниуд нь ч байна. Оюунгэрэл олон жил ярьж, хийж, санал болгож байна. Зүгээр л жорлондоо мөнгө зарахыг ойлгохгүй, толгой дахь жорлонгоо цэвэрлэж чадаагүйгээс л болж байгаа. Жорлон юм чинь заваан байх ёстой гэж үздэг.

Avatar

Зочин 2021-05-19 66.181.161.63

Бат-Үүл Засаг дарга байхдаа "Гэр хорооллыг барилгажуулах" төсөл эхлүүлсэн боловч дараагийн нэг дурак гарч ирээд Бат-Үүлд өсөрхсөндөө тэр бүх ажлыг зогсоож, Үүлийг өмч хөрөнгө идсэн уусан болгож хэрэг төвөгт гүтгэн саатуулсны "ачаар" бид одоо сайхан модон жорлонтойгоо гангарсаар л байна шүү дээ!!!

Avatar

Зочин 2021-05-19 202.9.46.128

битгий худал хуцаад бай, тэр чинь гэр хорооллыг барилгажуулна гэж хуурч гарч ирээд ажил хийгээгүй шүү. дараа нь дахиж сонгогдох гээд уран донгодоод ирэхэд нь сонгогчид өмнө бас барилгажуулна гээд гарсан, хийсэн ажил чинь хаана байна гэж тооцоо хийгээд зайлуулсан шдэ,

Avatar

Зочин 2021-05-19 202.131.225.197

Хувхай оркууд. Жорлонгоо хүртэл ариутгуулчхаад л. Мөн даварч байгаа юм шүү.

Avatar

zochin 2021-05-19 202.21.127.136

yaaag tiim
b**s sheesiig ni hurtel tur beldene gargsan b**s sheesiig ni bas tseverlene
yostoi neg umhuu hui negdliin orkuud

Avatar

Зочин 2021-05-19 192.82.64.248

өөрсдөө ариутгаж, цэвэрлэдэг стандарттай болгоо,д заавар зөвлөлгөө өгөөд явбал айлууд хийнэшдээ, харин дараа нь шалгадаг байвал, тэрнээс биш улсаас очиж жорлонгий нь ариутгаж байна гэхээр арай л байнаа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж