"Нүхэн жорлон covid-19 тархах нөхцөлийг бүрдүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

"Нүхэн жорлон covid-19 тархах нөхцөлийг бүрдүүлж байна"

"Нүхэн жорлон covid-19 тархах нөхцөлийг бүрдүүлж байна"

Урин дулаан цаг ирж, гэр хорооллуудын нүхэн жорлон, бохирын сувгаас гаралтай төрөл бүрийн өвчин үүсгэгч, нян, бактери дэгдэх нөхцөл хэдийнэ бүрджээ. Нийслэлийн хэмжээнд 310 мянган нүхэн жорлон байдаг бөгөөд энэ нь хөрсний бохирдлын нэг гол эх үүсвэр болоод зогсохгүй цар тахлын энэ үед сovid-19-ийн халдвар тархах орчныг бүрдүүлж байна. Үүнтэй холбогдуулан бид гэр хорооллын өрхүүдийн нүхэн жорлонгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байгаа талаар сурвалжиллаа. Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хариуцаж буй Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай холбогдоход “Одоогоор ариутгал халдваргүйжүүлэлтийн талаар нэгдсэн мэдээлэл байхгүй байна. c

Тус дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбаярын хэлснээр саяхан Чингэлтэй дүүрэг нэгдүгээр ээлжийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа өрнүүлж, дүүргийнхээ нийт 22 мянга гаруй айл өрхийн нүхэн жорлон, бохир усны сувгуудыг ариутгажээ. Мөн хоёрдугаар ээлжийн ариутгалын ажлаа тавдугаар сарын сүүлээр эхлүүлэх аж. Албаны хүнээс мэдээлэл авсны дараа нөхцөл байдалтай бодитоор танилцахын тулд Чингэлтэй дүүргийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хороодын нэг болох 12-р хороог зорилоо. “Нарантуул-2” захын урд гурван замын уулзварын хажууханд байрлах хорооны байр руу очиход ариутгал хийж буйтай таарав.

Тус хорооны гэр хорооллын айл, өрхүүдийн нүхэн жорлон, муу усны нүхийг сарын өмнө ариутгаж, халдваргүйжүүлсэн гэнэ.

Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нэгдүгээр хэсгийн ахлагч С.Номинцэцэг “Манай хэсэг 200 гаруй өрхтэй, 1000 гаруй оршин суугчидтай. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хорооныхоо бүхий л айл өрхүүдийг ариутгалд хамруулсан. Манай хэсгийнхэн ариутгал хийнэ гэхээр бүгд л дуртай байсан даа. Зарим эзэнгүй айлуудын хашааг давж хүртэл ариутгалын ажлаа гүйцэтгэсэн. Маш хүчтэй ялзмагийн бодисоор ариутгасан гэсэн шүү” гэв. Төв замаас холгүй нэг их урт биш дөрөв, тавхан айлтай Булгийн 1-р гудамжинд саатсан юм.

Өмнө нь дүүргээс ариутгал хийнэ гэчээд хүлээгээд байсан ирээгүй

Эхний орсон айл ахмад настан Л.Сүхбаатарынх байлаа. Тэднийх одоогоор нүхэн жорлонтой байгаа боловч удахгүй био жорлонтой болох гэнэ. Тэрбээр ариутгалын талаар “Сэтгэл хангалуун байгаа. Боломжийн сайн ариутгал хийсэн. Дулааны улирал ирж байна. Үүнийг дагаад элдэв төрлийн халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй гэсэн. Өмнө нь дүүргээс ариутгал хийнэ гэчээд хүлээгээд байсан ирээгүй. Сая л хийлээ. Манайх энэ жил нүхэн жорлонгийн оронд био жорлон тавих гэж байгаа. Тэрийг хүмүүс байгальд их ээлтэй гэж яриад байна. Зүгээр юм шиг санагдаж байгаа. Гэхдээ манайх энэ нүхэн жорлонгоо жилдээ нэг соруулдаг юм шүү. Соруулахаар дүүрээд халихгүй, элдэв янзын үнэр хагарах нь бага байдаг” хэмээн ярилаа.


Гэр хорооллын гудамжнуудыг л ариутгах хэрэгтэй байна

Л.Сүхбаатарын хөрш аж ахуйч Л.Цэрэндуламын хашаагаар хэсэг хором зочлов. Эднийх хашаандаа тахиа тэжээж, ногоо тарьдаг бөгөөд саяхан шинээр дөрвөн метр гүн нүхэн жорлон ухсан аж. Ахмад настан Л.Цэрэндулам "Өмнө нь жорлонгийн ариутгаж, халдваргүйжүүлж байгаагүй. Сая цар тахал дэгдсэнээс хойш л жорлон ирж ариутгаад байгаа юм. Миний бодлоор энэ гэр хорооллын гудамжнуудыг л ариутгах хэрэгтэй байна. Энэ жорлон маань ноднин баригдсан дөрвөн метр гүн шинэ жорлон. Таван метр ухсан чинь усны суваг гарч ирсэн юм. Тэгэхээр нь дөрвөн метр болгосон. Дараа жилээс соруулна. Гүн болохоор эвгүй үнэр үнэртэх нь бага. Тэрнээс гүн биш бол эвгүй үнэр үнэртэнэ.Манай гэрийнхэн өөрсдөө бол хлорминоор ариутгаж байгаа л даа. Өөр яах ч билээ" гэв.


Өөрөө бол хлормин хийгээд орхичихдог

Эцэст нь арын гудамжны М.Батмөнхийнхөөр оров.

Иргэн М.Батмөнх:

-Ариутгал хийгээд үнэр танар байхгүй сайхан болсон. Урьд нь бол өт үрждэг байлаа. Харин одоо бол тийм зүй алга. Өөрөө бол хлормин хийгээд орхичихдог. Манай жорлон хоёр жил болж байна. Одоогоор дүүрээд халиад байгаа юм бол алга.

 


 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил гүйцэтгэсэн Баатарван жаргалант ХХК-ийн эрүүл ахуйч Б.Пүрэвдуламтай ярилцлаа. Тэрбээр ярихдаа “Монгол улсад халдваргүйтгэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодисын ангилалд орсон 0.5 хувийн гипохлорид кальцийн уусмалыг бэлтгэж ариутгалаа хийж байгаа. Урин дулааны улиралд нүхэн жорлон, бохирын цооногт халдварт өвчний нян бактери, шимэгч хорхой, шимэгч хорхойн өндөг ихээр хуримтлагдснаас хүн амын дунд цусан суулга, гепатит А, гар хөл амны өвчин, сальмонеллез зэрэг гэдэсний халдварт өвчин, мөн дэлхий нийтэд тархаад буй сovid-19 халдвар тархах нөхцлийг бүрдүүлдэг” гэв.

Айл өрх бүр дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд улиралдаа нэг удаа нүхэн жорлон, бохирын цооногт халдваргүйтгэл хийхийг зөвлөж байна.

Тус компани нь Чингэлтэй дүүргийн 22484 нүхэн жорлон, 8990 бохирын цооног, 67980 м2 нийтийн эзэмшлийн бохирдол ихтэй талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийжээ.

Нийслэлийн есөн дүүргийн нэгээр нь явахад нөхцөл байдал ийм байлаа. Зуны улирал ирж буйтай холбогдуулан халдварын тархалт, тохиолдлын тоо огцом нэмэгдэж, оргил үедээ хүрч болзошгүй гэж албаны хүмүүс анхааруулж байгаа. Ялангуяа нүхэн жорлонгийн болон хөрсөнд шингэсэн хөлдсөн нян, бактериуд энэ цагт агаарт дэгдэж, агаар дуслын замаар халдвар тараах өндөр эрсдэлтэй байна. Тиймээс иргэн бүр ариутгал, халдваргүйжүүлэлтээ чанд сахиж, хэрэв нүхэн жорлон, бохирын сувагтай бол ариутгал хийхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж