Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Сохор зоосны дууль

Нэгэн
баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж.
Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд
зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:

– За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.

Нөгөө
баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж
байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн
хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу
ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний
эрэг дээр амарч байхдаа аав нь:
– За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
– Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж