Монгол Улс дархлаажуулалтаараа Изриалын дараа орж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Монгол Улс дархлаажуулалтаараа Изриалын дараа орж байна

Монгол Улс дархлаажуулалтаараа Изриалын дараа орж байна

2021 оны хоёрдугаар сарын 21-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны вакцины тунг тариул, иргэдээ уриалснаас хойш гурван сар болжээ. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар нийт 2,4 сая иргэн буюу 87 хувь нь I тундаа, 32 хувь нь II тунд хамруулжээ. Ингэснээр Улаанбаатар хотод вакцинд хамрагдах ёстой хүн амын 97 хувь буюу 924457 хүн нэгдүгээр тундаа хамрагджээ. Харин нийслэлд нийт 496758 иргэн вакцины хоёр тундаа хамрагдаад байна. Хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунд 868200, хоёрдугаар тунд 154830 хүн хамрагдсан байна. Энэ бол ердөө гурван сарын хугацаанд гэхэд амжилттай үзүүлэлт.

Харин орон нутгийн хэмжээнд дархлаажуулалт Дархан-Уул аймаг 74,4 хувь, Орхон аймаг 72,7 хувь, Сэлэнгэ аймаг 71,1 хувьтай байгаа бол Говьсүмбэр аймаг 11 хувь, Дундговь 22,6 хувьтай хамгийн бага байна. Мөн Говь-Алтай,  Завхан, Увс, Сүхбаатар, Ховд аймгуудад дархлаажуулалт бага хувьтай байгааг албаныхан мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар саяхан 100 хоногтойгоо золгож, энэ хугацаанд хамгийн түрүүнд хийх ажил нь вакцинжуулалт хэмээн амлаж байсан бөгөөд энэ амлалтдаа ч хүрч, вакцинжуулалтаараа Монгол Улсын Израилын дараа орж байна.

Эх сурвалж: https://ourworldindata.org/covid-vaccinations?fbclid=IwAR15rR6r1XXveVoQ6Z9_6rAi7iJ2tONhtmHTfEgVyUUMLxvVPdgjDT2LE5Y

Хэдийгээр хүн амын хувьд цөөн, дэлхийн улс орнуудад вакцины хомсдол орсон байгаа ч Монгол Улс хүн амынхаа 87 хувийг нэгдүгээр тунд хамруулсан нь хүн амын эрүүл мэнд, эдийн засагт томоохон дэмжлэг болох юм. Вакцинжуулах ажлын үр дүн сайн байгаа учраас Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж эхэлсэн. Вакцины II тундаа хамрагдаад 14 хоносон иргэд ч нийгмийн амьдралд хэвийн оролцож эхлээд байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн хүн амаа бүрэн вакцинд хамруулж, ковидгүй зуныг, ковидгүй наадмыг үзэх цаг ойрхон ирсэн ч иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж