Сонгуулийн сурталчилгаа даваа гаригт эхэлж, 14 хоног үргэлжилнэ | News.MN

Сонгуулийн сурталчилгаа даваа гаригт эхэлж, 14 хоног үргэлжилнэ

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Сонгуулийн сурталчилгаа даваа гаригт эхэлж, 14 хоног үргэлжилнэ

Сонгуулийн сурталчилгаа даваа гаригт эхэлж, 14 хоног үргэлжилнэ

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч, сурталчилгаа тавдугаар сарын 24-н буюу Даваа гаригаас эхэлнэ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өмнөх жилүүдээс бага буюу 15 хоног үргэлжлэхээс гадна covid-19-ийн халдварын цар тахлаас хамаарч хумигдмал нөхцөлд явагдана.

Найм дахь удаагийн Ерөнхийлөгч сонгуульд  МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар өрсөлдөнө.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ:

1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудыг зохион байгуулав.

  • 1993 он-П.Очирбат /МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшив/57,8 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 1997 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/ 60,81 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2001 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/58,13 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
  • 2005-Н.Энхбаяр /МАХН-аас дэвшив/ 53,44 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2009 он-Ц.Элбэгдорж /АН-аас нэр дэвшив/ 51,21 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2013 он-Ц.Элбэгдорж  50,23 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
  • 2017 он-Х.Баттулга /АН-аас нэр дэвшив/50,61 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДАЛ:

УИХ-аас үе үеийн сонгуулиудын зардлыг баталж, тогтоодог. Сүүлийн жилүүдэд сонгуулийн зардлууд огцом өсч байгааг судлаачид онцолдог. Тэгвэл долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахдаа анх 40 сая төгрөг зарцуулдаг байсан бол 2001 оноос энэ зардал хоёр дахин, 2009 онд тэрбум тэрбумаар өссөн үзүүлэлттэй байна.

  • 1993-40 сая төгрөг
  •  1997-150 сая төгрөг
  • 2001-462,5 сая төгрөг
  •  2005-636,2 сая төгрөг
  •  2009-4 тэрбум төгрөг
  •  2013-15,8 тэрбум төгрөг
  •  2017-14,9 тэрбум төгрөг
  • 2021-26 тэрбум төгрөг

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ӨДРҮҮД:

  • 1993 онд санал хураалт зургадугаар сарын 6-нд зохион байгуулагдаж, хоёр нэр дэвшигч 15 хоног сурталчилгаа хийж байв.
  •  1997 онд тавдугаар сарын 18-нд санал хураалт зохион байгуулагдаж, гурван нэр дэвшигч 1 сар 18 хоног сурталчилгаа хийж байв.
  • 2001 онд тавдугаар сарын 20-нд санал хураалт зохион байгуулагдаж, гурван нэр дэвшигч 1 сар 13 хоног сурталчилгаа хийж байв.
  •  2005 онд тавдугаар сарын 22-нд санал хураалт зохион байгуулагдаж, дөрвөн  нэр дэвшигч 1 сар 13 хоног сурталчилгаа хийж байв.
  •  2009 онд тавдугаар сарын 24-нд санал хураалт зохион байгуулагдаж, хоёр нэр дэвшигч 1 сар 12 хоног сурталчилгаа хийж байв.
  •  2013 онд зургадугаар сарын 26-нд санал хураалт зохион байгуулагдаж, гурван нэр дэвшигч 1 сар 3 хоног сурталчилгаа хийж байв.
  •  2017 онд зургадугаар сарын 26-нд санал хураалт зохион байгуулагдаж, гурван нэр дэвшигч 18 хоног сурталчилгаа хийж байв.
  • 2021 онд зургадугаар сарын 9-нд зохион байгуулах бөгөөд гурван нэр дэвшигч 15 хоног сурталчилгаа хийнэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зоч 2021-05-19 139.5.219.123

Сонгох хүн байхгүй.Намуудаас залхаж б.на.

Avatar

Зочин 2021-05-19 122.201.22.253

Bugd bitgii songuuli og

Avatar

zochin 2021-05-19 66.181.185.152

зардал ямарч айхтар нэмэгдсэн юм бэ

Avatar

Зочин 2021-05-19 66.181.161.103

Энэ аймаар хороноотой үед сонгууль болох уу.

Avatar

хашир 2021-05-19 202.55.188.90

Ардчилсан нам Эрдэнийг дэвшүүлж өөрсдийнхөө авсанд сүүлчийнхээ хадаасыг шаав.

Avatar

Зочин 2021-05-19 134.122.36.135

Ардчилсан нам хэзээ ч Монголд байгаагүй. Тийм нэртэй плутократ нам л байсан.

Avatar

Зочин 2021-05-19 45.84.123.203

хаалга тогшиж суртчилгаатай хамт корона тараана, мөнгө тарааж бөөгнүүлнэ, сонгууль өгөх гэж оочирлуулна. Угаасаа хар машинаараа луйвардаад гарчдын байж ингэж ард иргэдийг эрсдэлд оруулж өчнөөн мөнгө зарлагдах хэрэг байдым уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж