Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Шүүгдэгч С.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноож шийдвэрлэв.
Хэргийг сануулбал, өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон 16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт талийгаачийн төрсөн ах С.Ганболдыг сэжиглэн шалгасан юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар