Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөг олгоно | News.MN

Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөг олгоно

Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөг олгоно

Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөг олгоно

Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, дэмжлэг үзүүлэх зорилгоор олимпийн наадамд бэлтгэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний хорооны гишүүн Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд болон олимпийн наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн гишүүд зэрэг албаны бусад хүмүүс оролцлоо.

Хуралдаанаар Биеийн тамир, спортын салбарт хэрэгжиж байгаа үйл ажиллагаа, “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажил, “Токио Олимп сан”-гаас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээллийг сонсож, хэлэлцсэн асуудлуудтай холбоотой тогтоолын төслийг баталлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр Токио-2020 олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдаа бүх боломжоороо дэмжихээ илэрхийлээд тамирчдын амжилтад цалин урамшуулал чухал ач холбогдолтой. Тиймээс үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг олимп хүртэл 1.5 сая төгрөг болгон нэмэгдүүлж, олимп, паралимпийн эрх авсан тамирчдад нэг удаа 10 сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэхээр болсноо мэдэгдлээ.

Мөн хуралдаанаар Covid-19 цар тахлын нөхцөл байдлын үед бэлтгэл сургуулилтад хамрагдаж байгаа Үндэсний шигшээ багийн болон Монгол Улсыг олимп, паралимпийн наадамд төлөөлөн оролцох багийн нийт бүрэлдэхүүнийг PCR шинжилгээ, вакцинжуулалтад хамруулан паспортжуулах, эрхийн оноо цуглуулах;

Эрх олгох олон улсын тэмцээн, Монгол Улсыг олимп, паралимпийн наадамд төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүнийг улс хооронд зорчих тусгай үүргийн болон олон улсын нислэгийн хуваарьт оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлэх;

“Токио-2020” олимп, паралимпийн наадамд бэлтгэж байгаа Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг Covid-19-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлт, халдвар, хамгааллын горим, дэглэмийг чанд баримтлан тусгаарлах бүс тогтоон байрлуулан, бэлтгэл сургуулилт хийхэд дэмжлэг үзүүлж ажиллах болон бусад асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг үндэсний хорооны нийт гишүүдийн 100% саналаар дэмжин баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-18 66.181.188.127

Олимп болох уу?

Avatar

Монгол улсын иргэн 2021-05-18 202.9.46.244

Сайн тамирчид наад дотор чинь цөөн шүү дээ. Олимпод оролцох улс цөөн байгаа юм чинь наад хэд чинь эрх авалгүй яахав дээ. 30 хүнд 10 сая өгнө гэсэн үгүү. Ковидоо дийлэхгүй өдөр бүр иргэд нь нас барж байхад яагаад мөнгө тараахаас өөр ажил хийдэггүй юм бэ. Оюунэрдэнэ өөрийн мөнгөө өгч байгаа юм шиг татварын мөнгө хандивт цацаж МАН-ы сурталчилгаа хиыгээд байгаач. МАН гэж аймшгийн ховдог мангас хэзээ монголын төрөөс зайлах юм болоо.

Avatar

Зочин 2021-05-18 66.181.179.224

Африк сайн тамирчидтай, тэхдээ тэд алдарших тутам эх орныхоо ядууг сурталчилж бн,

Avatar

зочин 2021-05-18 202.179.24.46

Ямар ч амжилт гаргадаггүй нөхдөд яасан их мөнгө өгдөг вэ. Үүний оронд эмч нарын цалинг нэмээч. Олимп дууссаны маргаашаас дараагийн олимпд бэлдэж эхэлдэг гэдэг дээ. Олимпд дэлхийн, хүн төрөлхтний шилдгүүд оролцдог. Гэтэл манай тамирчид олимп эхлэх хавраас хөдөлж эхэлдэг

Avatar

Зочин 2021-05-18 192.82.75.28

худлаа мэдэмхийрэхээ боль л до !!! эрх олгох тэмцээнүүдэд 4 жилийн дотор тасралтгүй л оролцохыг нь мэдээллийн хэрэгслүүдээр сонсож үзлээ шүү дэ! Тэгээд ч байнгын бэлтгэлтэй байдаг бусад орны тэр мундаг тамирчдыг нэг хаврын бэлтгэлтэй монгол тамирчин шуугиж очоод л ялчаад олимпийн эрх авчина гэж юу байхав. 10 саяын хувьд багадана уу гэхээс …

Avatar

Хотын уугуул иргэн 2021-05-18 66.181.184.155

Ямар их яндашгүй баялагатай баян улс вэ… Тэгэхэд Олимпийн эрх авсан Америкийн тамирчдад ямарч мөнгө өгдөггүй, харин Олимп болохоос хэдэн сарын өмнө улсын зардлаар бэлтгэл сургуулилт хийх боломжтой болдог. Тэдний тамирчид Олимпоос алтан медаль авбал нэг удаа 2,500 ам. доллар өгдөг юм байна. Мөнгө, хүрэл бол тэр нь багасаад явна. Манайх ч хажууд нь баян улс юм аа. .

Avatar

Зочин 2021-05-18 66.181.176.86

Зөв шийдвэр гаргасан та бүхэндээ баярлалаа

Avatar

Зочин 2021-05-18 67.166.6.142

оюунэрдэнэ гэж малыг огцруулах хэрэгтэй эргүү малын гарын аяыг дийлэхгүй нээ өмнөх өр дээрээ нэмж өр зээл тавьчхад мөнгө тараахаас өөр юм хийхгүй х****л идсэн мал

Avatar

zochin 2021-05-18 66.181.184.250

mash zov alham.mongol ulsiig delhiid taniulj manduulj bg tamirchdiig odoo undesnii bohos ylgah tsag bolson

Avatar

unchigch 2021-05-18 46.62.172.177

yasan , oliampiin be? Japanuud hiilgehgui geed , temtseldeed baih ch n naad mongo , tsar tahal bolon , yadatsan ulsuudad zoriulaach. Tiv , tiviin . Uls oronuud , oroltsohgui geed , medeelelee ogood baihad ch n odor t ochnoon hun burhan , bolood baina sh dee. Naad vakitsinaa , shalguulaachee. Oyun-erdene gyai.

Avatar

Зочин 2021-05-18 66.181.190.239

Ene mahan tolgoi mun galzuurch bainaa ! Ulsiin haan shig l aashilj bna?! ……….Honog ni tsuun l duu !

Avatar

BITGIII SOLIOOOOR 2021-05-18 124.158.67.17

MEDAL AVSAND N 10 SAY UGUHUD CH IHDENE SHUU, ZUGEER AJILAA HIIJ BGAA TAMIRCHIN NERTEI SAKUUDIIG ODOO BOLIOOO, JIRIIN AJILCHIN AJLAA HIILEE GD 10 SAY BAITUGAI YU CH DOLOODOGUI SHUU, DAVARTSAN SDAKUUD UURSDUU BAYJIH GJ L SPORTOOR HICHEELLEDEG BOLOHOOS BIDNII TULUU YU HIISEN UM BE,

Avatar

зочин 2021-05-18 66.181.187.130

яасан баян төр вэ

Avatar

олимпын сонгодог бөх сонирхогч 2021-05-18 66.181.161.89

маш зөв байна хиилсэн өнхрүүш шиг сул цалин аваад наадам хэсч будлиан хутгадаг улстөрд хөгөө чирдэг бөхчүүдииг хараад дургүй хүрч байна жудо чөлөөтөөр юу ч чадахгүй допингиин мангарууд

Avatar

Зочин 2021-05-18 66.181.178.240

Тамирчид нэртэй нөхдүүд эх орны хөгжил дэвшилд чухам ямар хувь нэмэр оруулав, цаашлаад ард түмнийхээ сайн сайхан эрүүл энхийн төлөө гар битгий хэл хошууч нэмэрлээгүй байхад эмч эрүүл мэндийн байгууллагынхан энэ үед яаж ажиллаж хөдөлмөрлөж байгаа билээ эд нарынхаа цалинг нэмээчээ арайч дээ нээрээ!!!

Avatar

Зочин 2021-05-18 64.119.26.5

ээ чааваас даа, та нар ийм ч богино бодолтой байх гэж!!!!

Avatar

Зочин 2021-05-18 66.181.176.86

Баярлалаа, Хичээгээрэй тамирчид аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж