Израил, Палестины мөргөлдөөний улмаас монгол хүн хохироогүй | News.MN

Израил, Палестины мөргөлдөөний улмаас монгол хүн хохироогүй

Израил, Палестины мөргөлдөөний улмаас монгол хүн хохироогүй

Израил, Палестины мөргөлдөөний улмаас монгол хүн хохироогүй

Израил, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс Израил улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгсөн бөгөөд мөн Израил улсад байгаа манай улсын Өргөмжит консул Ами Оркабид мэдэгдсэн.

Одоогийн байдлаар Израил, Палестины мөргөлдөөний улмаас манай иргэд хохирсон, өртсөн тохиолдол байхгүй. ЭСЯ-ны зүгээс иргэдтэй тогтмол холбогдож, хувийн аюулгүй байдлаа хангах, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, яаралтай тохиолдолд ЭСЯ, Өргөмжит консултай холбогдохыг анхааруулаад байна.

Тус улсад манай улсын 60 гаруй иргэн байнга болон түр хугацаагаар оршин суудаг. Мөн цөөн тооны оюутан суралцдаг. ГХЯ эдгээр иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан 4 иргэнийг Истанбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна. Эдгээр иргэн эх орондоо буцах шалтгаан нь нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоогүй болно.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж