Допингтой холбогдсон 38 бөхийн нэрийг зарлахыг шаардлаа | News.MN

Допингтой холбогдсон 38 бөхийн нэрийг зарлахыг шаардлаа

Допингтой холбогдсон 38 бөхийн нэрийг зарлахыг шаардлаа

Допингтой холбогдсон 38 бөхийн нэрийг зарлахыг шаардлаа

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос Авилгатай тэмцэх газарт хяналт тавин ажилладаг Нийслэлийн прокурорын газарт гурав дахь дахь удаагаа хандлаа.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжавын захидалд:

“НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.БАЯРМАГНАЙ ТАНАА

Допингтой холбоотой хэргийн талаар

Монголын үндэсний бөхийн холбооноос 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр болон 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр танай байгууллага руу Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байсан допингтой холбоотой хэргийн талаар албан бичгээр хандаж байсан. АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр өөрийн байгууллагад шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг мэдээлэхдээ нэр бүхий 38 бөх 2010-2019 онуудад допингтой холбоотой зөрчлийг гаргасан, түүнд холбогдуулж БТСГ-ын албан тушаалтныг шалгаж байгааг олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлүүдээр хэлсэн. Энэ тухай мэдээлэл авахаар МҮБХ-ноос удаа дараа АТГ-т хандахад “… хэргийг шалгаж байгаа, нууцлалыг хангах үүрэгтэй тул мэдээлэх боломжгүй…” гэсэн нэг л хариултыг хуулбарлан албан бичгээр өгсөөр ирсэн. Танай байгуулагад манай холбооноос 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр дээрх хэргийг АТГ-с татан авч хянан үзэхийг хүсэхэд АТГ нь 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр тус хэрэгт хохирогч тогтоогдохгүй байгаа тул хэргийг хаасан байна хэмээн хариуг өгсөн.

Удахгүй болох ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна. Гэтэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласан энэ хэргийг хаасан нь нийгэмд шударга ёс ихэд алдагдсаныг илэрхийлж, допингийн ноцтой зөрчил гаргасан 38 бөхчүүд нь бусад бөхчүүдийнхээ олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн асуудал болж байгааг илэрхийлэн нэр бүхий бөхчүүд эрхээ хамгаалуулахаар МҮБХ-нд хандаад байна.

Иймд та дээрх хэргийг сэргээлгэн, дахин хянуулан зөрчил гаргасан бөхчүүдийн нэрсийг гарган өгвөл, бид хохирогч бөхчүүдийг даруй тогтоон, тэднийг АТГ-д хандуулах нэн ойлгомжтой шийдвэр гарган ажиллах болно.

Таныг хүндэтгэсэн, ТЭРГҮҮНИЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МАГАЛЖАВ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-18 202.9.46.43

Допингийн загалмйлсан эцэг А Сүхбатыг яахын таануус???!!!

Avatar

Хаха 2021-05-18 202.126.88.158

Хаха загалмайлсан эцэг нь Бат эрдэнэ маанаг минь мэдлэгэгүй бол мэдэмхийрэхээ л больчих одоо энэ дээгүүр байтугай доогуур цолтонгуудад допинг хэрэглэхгүй байгаа хүн ховор шүү

Avatar

Зочин 2021-05-18 202.9.46.43

За даа ихэнх нь худлаа ацнууддаа Болио

Avatar

Оюунболд ичих хэрэгтэй 2021-05-18 66.181.178.143

Оюунболдын цолийг хурааж 4 н жилээр эрхийн хасах хэрэгтэй бүхэл бүтэн 4с 5 н төрлийн бодис илрээд байхад ширлээл яваад байх юма

Avatar

Зочин 2021-05-18 66.181.178.143

Оюунболдыг өмөөрөөд боож үхэхнээ ичсэн хүн хүн а**а гэдэг шиг болимоор юм хуулийн байгууллага нь шалгачхаад байхад хүүхэн шиг гоншгоноод яваад байх юм одооны бөхчүүд гэж дээ махан толгойнууд бөх нтрээ барилдуулахаа больчмоор юм бүх юм оюунболдоос л эхэлсэн жудаггүй бөх

Avatar

Иргэн 2021-05-18 202.9.46.43

Обо мундаг даа ацнууд зайлуулах аргаа барж бна

Avatar

Зочин 2021-05-18 66.181.171.29

Ёр нь цэвэр бөх байна уу цол ахих тусам л но той байна уу

Avatar

зочин 2021-05-18 202.9.46.43

Юу үнэн энэ үнэн ахих тусам будлиан хутгана гүззэнүүд

Avatar

МҮБХ 2021-05-18 202.179.24.202

МАГАЛЖАВ ОНЦ БАЙГАА. ҮНЭХЭЭР ХҮНД ХАТУУ ЦАГ ҮЕИЙГ СӨРЖ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА. МАШ ХҮНД АЖИЛЫГ САЙН ГҮЙЦЭТГЭЖ ЯВАА . САЙН Ч САЙХАН Ч ЗАЛУУ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

ЗОЧИН 2021-05-18 202.21.126.30

МАШ ЗӨВ ШҮҮ. ДЭЭР ДОРГҮЙ ТОДОРХОЙГҮЙ, ХУДАЛ ҮНЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ НОХОЙН БААС ШИГ ЮМ ҮҮСГЭЭД ЧИМЭЭГҮЙ ХАЯДГИЙГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. МӨНГӨТЭЙ, ЭРХ МЭДЭЛТЭЙ НОВШНУУДЫН ГАР ХӨЛ ОРОХООРОО Л ИНГЭДЭГ. ТЭР 38 НЬ БАЙВАЛ ЗАРЛААД, БАЙХГҮЙ БОЛ ХУДЛАА БАЙСАН ЮМ, ИЙМ ЮМНААС БОЛООД ХУДЛАА ЦУУРСАН ГЭДГЭЭ ХЭЛЭХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2021-05-18 66.181.190.239

Hentiin heden tenegiin huivaldaan l daa. Oyunboldiigoo l dav raah gej baigaam.

Avatar

Сэм ах 2021-05-18 202.9.46.43

Обоогоос бэргэж үхэлдэж бна

Avatar

МӨӨГИЙ 2021-05-18 202.137.131.96

ОЮУНБОЛД ИЧСЭНДЭНДЭЭ БАНТААТ 38 БӨХ ИЛЭРСЭН ДОПИНГОО АВИЛГААР НУУСАН ӨӨРЧИЛСӨН ГЭХ ҮЛГЭР ЗОХИОЖ ТӨЛБӨРТЭЙГЭЭР ТҮГЭЭЖ ТЭНЭГ МАНГАРУУД ИТГЭЭД ЯВЧИХСАНААС А.СҮХБАТ,МЯГМАРСҮРЭН, ЭРХЭМБАЯР, ДУ.БАТБАЯР, СОРОНЗОНБОЛД,РАГЧАА.ГАНХУЯГ,ГАНБААТАР БЯМБА-ОЧИР, ОЮУНБОЛД ЦЭРЭНТОГТОХ БАТСУУРЬ БАТ-ОРШИХ,ПҮРЭВДАВГА НАРЫН НЭРС ТОДОРХОЙ Ш ТЭЭ?

Avatar

Гггг 2021-05-18 202.126.88.158

Яасан мунхаг гар бэ хөөе наад бичиж байгаа чинь галзуу хүний өдрийн тэмдэглэл байна даа

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2021-05-18 103.229.123.37

Шадар сайд АМАРСАЙХАНЫ СОНОРТ: Өөрийн чинь өмч болов уу гэж бодоод өөрт чинь хандаж байна. Зайсан толгой дээр байдаг танайхны том зочид буудалд хүмүүс шөнөжин архидаж хоноод өглөө шал согтуу машинаа бариад хот руу орж байна. Өнөө өглөө 97 дугаараар төгссөн номертой жижиг хар машин замаар өгсөж байгаа хүнийг дайрчих шахаад уруудаж байна.Зайсан орчим цагдаа нар огт байдаггүй юм.Түүнийг архичид сайн мэддэг бололтой. Зочид буудалд шөнө арихдуулдгийг болиулаачээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж