"Галзуу хурд киноны хэсгийг гэр хороололд хийе"

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

"Галзуу хурд киноны хэсгийг гэр хороололд хийе"

"Галзуу хурд киноны хэсгийг гэр хороололд хийе"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.05.18/ соёлын салбарынхантай уулзах үеэр 2024 онд Холливуудын кино хийх “амлалт” өглөө. Ингэхдээ хамгийн багадаа нэг кино бүтээх гэнэ. Тэрбээр “2024 он хүртэл хамгийн багадаа Холливудын нэг кино хийе. Үүнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэх зэргээр шаардлагатай бүтцүүд нь оролцоод ажиллая. Эхний ээлжид зөвхөн Чингис хааны тухай кино хийх гэсний хэрэггүй. Анхны кинон дээрээ туршлага хуримтлуулъя, алдаан дээрээ суралцъя. Үүний тулд кино павилон байгуулъя. Та бүхэн зураг төслөө бэлдчихвэл төсөв өргөн баригдахаас өмнө тооцооллоо гаргаад, 2022 оны Улсын төсөвт эхлэлийн хөрөнгөө суулгах боломжтой” гэсэн юм.

Засгийн газар соёлын салбар тэр дундаа кино урлагийг хөгжүүлэхэд анхаарч байгаа нь сайн хэрэг ч Холливуудад дунджаар нэг кино бүтээхэд 100 сая ам.доллар зарцуулдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Дээр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн шиг "Галзуу хурд" киноны нэг давхилтыг  гэр хороололд эсвэл Монголын говьд хийлээ гэхэд "Netflix" дээр дунджаар нэг цаг үргэлжлэх нэг ангит кино 3-6 сая ам.доллараар бүтдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
204
ТэнэглэлТэнэглэл
84
ХахаХаха
27
ЗөвЗөв
12
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж