Хятад улс гадаадын сургалтын хөтөлбөр болон өмчлөлийг хориглов

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Хятад улс гадаадын сургалтын хөтөлбөр болон өмчлөлийг хориглов

Хятад улс гадаадын сургалтын хөтөлбөр болон өмчлөлийг хориглов
Children leave a school in Shekou area of Shenzhen, Guangdong province, China April 20, 2021. REUTERS/David Kirton

Хятадын төрийн зөвлөл сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй боловсролын салбарын хяналтыг чангатгахад чиглэн хэрэгжүүлж буй цуврал арга хэмжээнүүдийнхээ хүрээнд сургалтын хөтөлбөр, сургууль өмчлөх зэрэг асуудал дээр хатуу хязгаарлалтууд хийлээ.

Энэ оны есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх шинэ хуулинд зааснаар цэцэрлэгээс эхлээд есдүгээр анги хүртэл(K-9) аливаа гадаадын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхийг хориглож, хувийн K-9 сургуулиудад гадаадын байгууллага хяналт тавих, өмчлөхийг хоригложээ.

Шинэ хууль батлагдахаас өмнө Хятадад хувийн К-9 сургуулиуд дотоод, гадаадын сургалтын хөтөлбөрийг чөлөөтэй хэрэгжүүлдэг байсан юм. Түүнчлэн есдүгээр ангийн сурагчид ихэвчлэн 15, 16 настай байдаг гэнэ. Харин өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн хувийн боловсролын байгууллагуудыг дэмжих тухай шинэ хуулийн дагуу К-9 сургуулиудын захирлуудын зөвлөл болон бусад шийдвэр гаргах түвшний бүх гишүүд Хятад улсын харьяат байх агаад улс төрийн төлөөллийг багтаасан байх шаардлагатай болжээ. Түүнээс гадна ийнхүү шинэ хуулийн дагуу К-9 сургуулиуд элсэлтийн шалгалт зохион байгуулах, урьдчилсан элсэлт авах, хувийн сургууль шинээр байгуулах, хувьчлах зэргийг хориглосон байна.

Дээрх болон бусад цуврал арга хэмжээнүүд нь цаашид сургуулийн насны хүүхдүүдэд очдог дарамтыг багасгаж, гэр бүлийн амьжиргааны зардлыг багасгах, улмаар алсдаа хосуудын хүүхэдтэй болох сонирхлыг төрүүлж, хүн амын өсөлтөө сэргээх ач холбогдолтой гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж