Засгийн газар иргэдийг орон сууцжуулахад 3 их наяд төгрөг зарцуулж байна | News.MN

Засгийн газар иргэдийг орон сууцжуулахад 3 их наяд төгрөг зарцуулж байна

Засгийн газар иргэдийг орон сууцжуулахад 3 их наяд төгрөг зарцуулж байна

Засгийн газар иргэдийг орон сууцжуулахад 3 их наяд төгрөг зарцуулж байна

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд иргэдийг  орон сууцжуулахад   3 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг боловсруулсан юм.  Ингэхдээ төрөөс газрыг нь үнэгүй олгож,  нэгдсэн нэг зургаар орон сууц барихад  нэг их наяд төгрөгийг зарцуулна.  Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн бодлогод Засгийн газар оролцож, хямд үнээр байр худалдан авах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах  юм. Харин  үлдсэн  хоёр их наяд төгрөгийг тухайн орон сууцны хороололд орох иргэдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгоход зарцуулна.  Түүнчлэн цемент, арматур, төмрийн үйлдвэрлэл, нийлүүлэлтэд төрөөс онцгой хөнгөлөлт үзүүлэх учраас барилгын өртөг, суурь үнэд нөлөөлж,  орон сууцны   ам.метрийн үнэ хямдрах хөшүүрэг болно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолж  байна.  Улмаар үнэгүй газар, үнэгүй дэд бүтцэд түшиглэн орон сууц барьсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох учраас үндэсний компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлогыг ч давхар хэрэгжүүлнэ гэсэн үг. Түүнчлэн тухайн хороолол, хотхонд байрлах цэцэрлэг, сургууль, нийгмийн үйлчилгээ зэрэг барилга байгууламжийг төр хариуцах юм байна. Засгийн газар цаашид  ипотекийн  зургаан хувийн хүүг бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-18 202.126.88.53

Орон сууцны зохиомол эрэлт л бий болгож үнийг нь хөөрөгдөхөөс өөр ямар ч ач холбогдолгүй.Тийм л сүрхий юм бол хотын захын гэр хороолол руу дэд бүтцийг нь л шийдээд өг. Тэгвэл хүссэн хүсээгүй засагтай засаггүй эрэлт хэрэгцээнийхээ хэрээр орон сууц өөрөө баригдана. Одоогийн орон сууцны үнийн хөөс нь газрын авлига шингэсэн учраас л хэт өндөр үнэтэй байдаг.

Avatar

Зочин 2021-05-18 1.231.177.4

ардчилсан нам олон байр байшин үнэгүй хувьчилж авсан . одоо ард түмэнд бүгдээрэнд нь байр өг. надад хотын төвийн хамгийн том барилгыг өг. өгөхгүй бол хүүхдүүдийг чинь а**а шүү гудамжаар мэдээтэй яваарай

Avatar

Зочин 2021-05-18 202.9.40.180

Барууны чиг баримжаатай гээд ард түмнээ хөсөр хаяж болохгүй. тэдэнд засгийн тусламж маш их хэрэгтэй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж