ОХУ сансарт кино хийх шинэ өрсөлдөөнд АНУ-ыг дуудаж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

ОХУ сансарт кино хийх шинэ өрсөлдөөнд АНУ-ыг дуудаж байна

ОХУ сансарт кино хийх шинэ өрсөлдөөнд АНУ-ыг дуудаж байна

Сансрын уудамд ОХУ, АНУ хоёр улс өрсөлдөх шинэ салбартай болжээ. Тухайлбал, энэ удаад хоёр улс нэгнээсээ өрсөж анх удаа сансарт кино зураг авахаар мэрийж байгаа гэнэ.

Тухайлбал, өнгөрсөн онд жүжигчин Том Круз найруулагч Даг Лиман, жүжигчин Кристофер МакКуарри, Элон Маск, NASA-тай хамтран хамгийн анхны сансарт зураг авсан киног бүтээнэ гэдгээ зарласан ч түүнээс хойш энэ талаар сураг чимээ алдарсан билээ. Нөр их хөдөлмөр шаардах тус төсөлд цар тахлын нөхцөл байдал олон талаар саад учруулж байгаа бололтой.

Тэгвэл Том Крузын киноноос өрсөж ОХУ нь өөрсдийн гэсэн сансрын киног бүтээхээр ханцуй шамласан гэнэ. ОХУ-ын сансар судлалын Роскосмос агентлаг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр сансарт “Challenge” нэртэй шинэ кино бүтээх гэж байгаагаа болон киноны гол дүрд Юлия Пересилд тоглож, найруулагчаар нь Клим Шепенко ажиллахаар болсныг зарлажээ.

Киноны гол дүрд тоглох жүжигчинг сонгохдоо 50-70 кг жинтэй, 112 см орчим цээжний тойрогтой, гурван минутаас бага хугацаанд нэг км газар гүйх чадвартай, өөрийн арга барилаар 20 минутад 800 м сэлдэг, гурван метр өндрөөс чадварлаг шумбадаг гэх мэт шалгуур дэвшүүлэн Юлия Пересилийг сонгожээ.

Найруулагч, жүжигчин хоёрыг нарийн үзлэг, шалгуурт хамруулан баталгаажуулсан бөгөөд зургадугаар сарын 1-ээс эхлэн тусгай бэлтгэл хийлгэх гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр тусгай бэлтгэл гэдэгт сансарт нисэх үед тулгардаг чичиргээ, доргио тэсвэрлэх, таталцал үгүй орчинд чөлөөтэй хөдөлж, биеэ удирдах, шүхрээр буух зэрэг бэлтгэл багтаж байгаа ажээ.

ОХУ тус киногоо чухам хэзээ зураг авч эхлэх, хэдийд нээлтийг нь хийх талаар мэдээлээгүй байгаа юм. Харин Том Круз найруулагчтайгаа хамт аравдугаар сарын 1-нд олон улсын сансрын станцад очно хэмээн төлөвлөжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж