Гангийн үйлдвэрлэлийн өсөлт Монголын боломж | News.MN

Гангийн үйлдвэрлэлийн өсөлт Монголын боломж

Гангийн үйлдвэрлэлийн өсөлт Монголын боломж

Гангийн үйлдвэрлэлийн өсөлт Монголын боломж

Дэлхийн ган үйлдвэрлэлийн 50 хувийг Хятад үйлдвэрлэж буй бөгөөд эрэлт нь ч урд хөршид бий. Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гангийн үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг бууруулах арга хэмжээ авч буй тус улсад гангийн гарц түүхэн дээд хэмжээнд хүрэв. Хятадад өнгөрсөн дөрөвдүгээр сард түүхий гангийн үйлдвэрлэл 97.9 сая тонн болж өссөн байна. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа гангийн үйлдвэрлэлийг онцоллоо.


Хятадын Засгийн газраас гангийн үйлдвэрлэлд шаардлагатай зарим түүхий эдийн импортын татварыг тэглэхээр болжээ. Тус улс энэ сарын 1-нээс ширэм, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ган төмрийн хаягдлын импортыг татваргүй болгосон байна. Энэ нь Австралиас импортолдог төмрийн хүдрийн үнийн өсөлтийг тогтворжуулна гэж үзжээ.

Ирэх сараас Хятад улс гангийн 146 төрлийн бүтээгдэхүүний экспортын татвар, НӨАТ-ын буцаан олголтыг зогсоох аж. Энэ нь гангийн нөөцийн импортыг нэмэгдүүлэх, түүхий гангийн дотоодын үйлдвэрлэлийг бууруулахад чиглэж буй юм байна.

Дэлхийн гангийн холбооноос дэлхийн гангийн эрэлт энэ онд цар тахлын өмнөх түвшинг давж, 5.8 хувиар өснө гэж таамаглаж буйгаа мэдээлсэн билээ.

Хятадын Шандун мужийн Засаг захиргаа өнгөрсөн сард 2022 он гэхэд тус мужийн гангийн үйлдвэрлэлийн хэмжээг 21.41 сая тонноор бууруулж, бага хүчин чадалтай зарим үйлдвэрүүдийг хаахаар шийдвэрлэжээ. Мөн мужийн гангийн үйлдвэрлэлийг 2021 онд 4.65 сая, 2022 онд 16.76 сая тонноор тус тус бууруулахаар төлөвлөсөн байна.

 

 

Шанхайн фьючерс биржид ган арматурын ханш өнгөрсөн сард 848 ам.доллар (5487 юань) болж, 2009 оноос тус бүтээгдэхүүнийг арилжаалж эхэлснээс хойших дээд түвшинд хүрсэн байна.

Хятад улсын “Anshan Iron” болон “Benxi Iron” компаниуд нэгдэж, ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох зорилго тавьжээ.

Гангийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн жишиг ханш сүүлийн өдрүүдэд ялимгүй буурч, тонн нь 189.7 ам.доллар болоод буй юм. Өнгөрсөн сарын сүүлээр төмрийн хүдрийн ханш 10 жилийн дээд цэгт хүрсэн. Үүнтэй холбоотойгоор гангийн үнэ ч өссөн билээ.

Монголын боомтуудад халдварын эрсдэл өндөр, Австралийн коксжих нүүрсний импортод тавьсан хориг үргэлжилж буйтай холбоотойгоор энэ онд Хятад нүүрсний импортын хэмжээнд квот тогтоохгүй юм байна. Улмаар тус улсын зах зээлд 30 сая тонн коксжих нүүрсний хомсдол үүсч болзошгүй бөгөөд түүнийг Монгол, Канад, АНУ, ОХУ-аас бүрдүүлэх төлөвтэй байгаа аж.

Хятад улсаас өнгөрсөн оны аравдугаар сард Австралийн нүүрсний импортод тогтоосон хориг цаашид ч үргэлжлэх магадлалтай байна. Энэ нь Монгол Улсаас Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээ өсөх боломж бийг харуулж буй юм.

Хятадын судалгааны “Today Think Thank” байгууллагын судалгаагаар, энэ онд Хятад улс нийт 55 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй байгаа аж. Монгол Улаас 30 сая тонн, Канадаас 8-9 сая, АНУ-аас 7 сая тонн, ОХУ-аас 8 сая тонн тус тус импортлох таамаг дэвшүүлжээ.

Гэвч Covid-19-ийн улмаас Монголын талын боомтууд хаагдах, экспортын тээврийн хэрэгслийг Хятадын талаас цөөн тоогоор нэвтрүүлэх тохиолдол буураагүй. Мөн Монголын талын дэд бүтцийн хөгжил сул байгаагаас бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг бууруулж байгаа нь гол анхаарах асуудал билээ.

Хятадын Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, тус улс 2021 оны эхний улиралд нийт 970.5 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16%-иар өсчээ. Хятадын импортын нүүрсний хэмжээ тогтвортой бус, нүүрсний нөөц бага байгаагаас үүдэн жилийн эцэст эрэлт нийлүүлэлтийн зөрүү 10 сая тонныг давах ба энэ нь нүүрсний үнийг дэмжих болно гэж “Today Think Thank” үзжээ.

Хятадын боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц гурван долоо хоног дараалан буурсан нь эрэлт их байгаатай холбоотой юм.

Энэ оны нэгдүгээр улиралд Хятад улс 11.25 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 45.9%-иар буурсан үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн ерөнхий газраас (2021.04.21) мэдээлсэн.

Оны эхний улиралд Монгол Улс нийт 6.67 сая тонн нүүрс, хоёрдугаар сард 2.02 сая тонн, гуравдугаар сард 2.14 сая тонн нүүрс тус тус экспортолсон. Мөн хугацаанд Орос улс гадаад зах зээлд нийт 42.47 сая тонн нүүрс экспортлосноос нэгдүгээр сард 176.8 мянган тонн коксжих нүүрс, хоёрдугаар сард 2.46 сая тонн нүүрс Хятадын зах зээлд тус тус нийлүүлжээ. Хойд хөршийн хувьд хоёрдугаар сард коксжих нүүрсний экспортоо 91%-иар нэмэгдүүлсэн нь манай улсын нийлүүлэлтээс давсан байна.

Эх сурвалж: MINING, REUTERS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-18 64.119.23.151

Baylgaa bayjmal bolgoj gadagsh ni zarj bgaa uls uher mongoloos uur barag bhguishuu bolovsruulah uildver etsiin buteegdehuun uildverlej ajliin bair nemegduulj ajilgui bgaa olon zaluusaa surgaj ajiluulahiig erh barigch nar bodoosoi unuudruu harj amidarch bna heden jil bur tsaashlaad heden zuun jiliin ireeduigee harj amidaraar bna Mongol ulsiig buren undur hugjsun uildverjsen uls bolchvol gadagshaa yavah ajillah huch bhgui bolno ez uursduu buteene hamgiin turuund oyutolgoig etsiin buteegdehuun uild

Avatar

Зочин 2021-05-18 64.119.23.151

Hamgiin turuund oyutolgoig etsiin buteegdehuun uildverledeg uildveriin tsogtsolbor bolgoh heregt baylgaa tuuhiigeer gargahiig boliulah estoi

Avatar

Засгийн үүрэг 2021-05-18 66.181.180.28

Нүүрсний өсөлтын ашгаар төмрийн импортыг үнийн өсөлтыг тогтворжуул.Тэгэхгүй бол зах зээл чинь паникт орлоо

Avatar

Зочин 2021-05-18 66.181.160.3

heden nohdoos ehleed baigaliin baylagaa avah heregtee ed nar uhaad zoogood zarahaas oor yuch hiihgui iim amarhan ajilaa uls bodlogoor hogjuulehgui bol hogjohgui

Avatar

Зочин 2021-05-18 192.82.70.60

ШОРООН ХҮДЭР ЗАРААД БАЯЖСАН ТҮҮХ БАЙХГҮЙ БОЛОВСРУУЛААД БАЯЖСАН УЛС БОЛ БАЙНАА БАЙНА

Avatar

Зочин 2021-05-18 218.212.103.241

Орчуулга гэж холиох юмаа. Барагцаалж ойлгох юм

Avatar

Зочин 2021-05-18 103.212.118.239

Манайх тэр төмрийн хүдэр гээчийг боловсруулж эхлээд цэвэр төмөр гаргаж сурах хэрэгтэй. Түүгээрээ эхлээд хадаас, алх хийж сурах хэрэгтэй. Махан төмрөө улмаар ган болгож хатуу болгож сурах хэрэгтэй. Түүгээрээ арай өөр юм хийж сурах хэрэгтэй. Гэх мэтчилэх сурах, хийх юм маш их байна даа. Хүнээр бол Монгол дөнгөж төрсөн нярай л юм уу даа.

Avatar

УЛСТӨРЧИД УХААНТАЙ БАЙНА ШҮҮ 2021-05-18 202.70.33.242

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРЭЭ КЮ ЭС СИ ГЭХ КОМПАНИАС УЛС ӨӨРТӨӨ ХУРДАН АВАХ ХЭРЭГТЭЙ ТЭНД СҮҮЛИЙН ҮЕИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭЭД МОНГОЛЧУУД БИД ТӨМӨР ЗАМЫН РЕЙСЭЭ ӨӨРСДИЙН ТҮҮХИЙ ЭДЭЭР ХИЙВЭЛ АЖ ҮЙЛДВЭРИЙН 4 Р ХУВЬСГАЛЫГ ХИЙЛЭЭ ГЭСЭН ҮГ. БИД ОДОО ГОВЬД БАРЬЖ БАЙГАА РЕЙС ТӨМӨРӨӨ ГАДНААС АВЧ БАЙНА ЦААШИД ЭНЭ ТӨМӨР ЗАМАА ЗҮҮН ТИЙШ ТАВИНА ГЭДЭГ БИЗДЭЭ БИДЭНД Ч ИХ ЗАХ ЗЭЭЛ БАЙНА, УЛС ЗОРИГТОЙ ХӨДӨЛӨӨ, АЛИЙН БОЛГОН КЬЮ ЭС СИ, БОЛОН БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛООС АЙЖ СУУХ ЮМ БЭ

Avatar

Зочин 2021-05-18 202.126.90.68

Төмрийг хүдэр. дэлхийн зах зээлд өслөө гээд яахав дээ, бидэнд хүртээл байх биш, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ажиллахгүй юм, дээр нь хэдэн хар төмрийн хүдрийн их хэмжээний нөөц бүхий ордыг 2,3 хан хүн хятадуудтай нийлж зөөгөөд хэдэн жил өнгөрлөө, тэдэнд ямар ч хяналт байхгүй улсад маш бага татвар төлдөг ийм замбраагүй эзэнгүй төр засагтай улс ч ыайхгүй байх дээ, баяллаг цөлмөдөг нөхдүүд ихэнх нь УИХ д ороод сууцсан, тэгээд цаашид улам барьцаа лавшруулж идэх гээд улайрч байна,

Avatar

Зочин 2021-05-18 202.126.88.147

Хятад руу өргөн царигаар төмөр зам бариад нүүрс гаргаж чадахгүй,тэд нутаг дээрээ шилжүүлэн ачилт хийхгүй. Яаралтай нарийн цариг болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-05-18 66.181.160.3

tiim shuu jen ko jinhen horolson shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж