Хөл хорионы хугацаанд цахим сургалтаа амжилттай явуулж, сургалтын нэг жилээ дуусгаж буй Монголын балетын үндэсний сургуулиас өөрийн суралцагчдын дунд уралдаан зарласан байна. Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын үндэсний сургуульд хичээллэдэг 60 гаруй сурагч тус уралдаанд оролцохоор бүртгүүлжээ. Сонгон шалгаруулалт тавдугаар сарын 30-ныг дуустал цахимаар үргэлжлэх ба Монголын балетын үндэсний сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн үндсэн хөтөлбөрт хамрагдсан 8-аас дээш насны сурагчдын дунд нээлттэй зарласан.
Ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан сурагчдад 2021-2022 оны хичээлийн жилийн 20-100 хувийн тэтгэлэг олгох бол “Шилдэг үзүүлбэр” гурвыг шалгаруулан, ОХУ-ын “Гришко” брэндийн нэрэмжит шагнал гардуулах ажээ.
Тэтгэлгийн ивээн тэтгэгчээр Ulaanbaatar Ballet, тусгай хамтрагчаар Grishko Word оролцож байна. Тэмцээний шагналын сан 23 сая төгрөг юм байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ