Ариана Гранде үл хөдлөх хөрөнгийн зууч залуутай гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Ариана Гранде үл хөдлөх хөрөнгийн зууч залуутай гэрлэжээ

Ариана Гранде үл хөдлөх хөрөнгийн зууч залуутай гэрлэжээ

Дуучин Ариана Гранде үл хөдлөх хөрөнгийн зууч Далтон Гомез гэх залуутай гэрлэсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тэд ердөө 20 орчим хүнтэй, маш цомхон хурим хийсэн гэж түүний төлөөлөгч “People” ярьсан байна.

Ариана, Далтон нар 2020 оны тавдугаар сард гарсан “Stick with U” дууны клипэнд хамт тоглосноор анх харилцаагаа ил болгож байв. “Stick with U” дууг Ариана Гранде нь Канадын дуучин Жастин Бибертэй хамтран дуулсан бөгөөд уг дууны клип дээр Далтон Гомезтой бүжиглэж байгаа хэсэг гардаг.

Өдгөө 27 настай Ариана өөрөөсөө хоёр насаар дүү Далтонтой өнгөрсөн арванхоёрдугаар сард сүй тавьжээ. Дуучин Ариана Грандегийн хувьд өмнө нь хошин шогийн жүжигчин Пет Дэвидсонтой сүй тавьж байсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж