713,506 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

713,506 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 205,266,473.66 төгрөгийн үнийн дүн бүхий 713,506 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.96%) болон "Би ди сек" ХК (BDS +8.21%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" ХК (UYN -15.00%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR -11.97%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 50,175 ширхэг нэгж эрхийг нийт 14,510,670 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.47 хувиар өсөж, 35739.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,704,679,981,451.75 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж