Допинг хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг 11 сараар хассан нь журам зөрчсөн гэв | News.MN

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг 11 сараар хассан нь журам зөрчсөн гэв

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг 11 сараар хассан нь журам зөрчсөн гэв

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг 11 сараар хассан нь журам зөрчсөн гэв

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржид 2020 оны наадмын допингийн зөрчлийн талаар гаргасан шийдвэрээ дахин хэлэлцэх санал хүргүүллээ.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжавын захидалд:

"ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД ҮНДЭСНИЙ БӨХИЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА Б.БААСАНДОРЖ ТАНАА

Санал хүргүүлэх тухай

Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналын дагуу энэхүү албан бичгийг хүргүүлж байна. Удахгүй болох ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэж байна.

Үндэсний бөхийн салбар хороо 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр хуралдан 2020 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдавга, харцага Бат-Орших нарын асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар 11 сараар барилдах эрхийг хасах шийдвэрийг гаргасан. Энэ нь МҮБХ-ны 2017 онд баталсан допингийн эсрэг журмыг зөрчсөн, мөн өмнөх жилүүдэд ажиллаж байсан Бөхийн салбар хорооны 2018, 2019 онуудад допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд оногдуулж байсан хариуцлага зэргээс ухарсан, шударга бус шийдвэр болсон.

Дээрх шийдвэр нь монгол бөхөд маш их хор нөлөөтэй шийдвэр гэдгийг та бид сайн мэдэж байгаа бөгөөд олонхийн саналаар шийдвэрлэсэн гэх шийдвэрээ эргэн харж шударга шийдвэр гаргахаар салбар хороогоо хуралдуулахыг хүсье. Хэрэв дээрх гаргасан шийдвэрээ өөрчлөхгүйгээр ҮИБНЗБХороогоор хэлэлцүүлэн бөхчүүд, тамирчдын шударга, тэгш байдал, үндэсний бөх, спортын мөн чанарыг үгүйсгэсэн шийдвэрийг эцэслэн батлуулвал ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадмыг зохион байгуулахад нэн хүндрэлтэй байдал үүсэхээр байна. Бөхийн салбар хороо нь 1990 оноос баяр наадмын бөхийн барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулж ирсэн ба одоо допингийн хэрэг нийт бөхчүүдэд хамааралтай маш эмзэг асуудал болж байгаа бөгөөд таны даргалж байгаа салбар хороо тун хариуцлагатай цаг үед ажиллаж байгааг анхааран, шударга шийдвэр гаргахыг хичээн ажиллана уу.

Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-18 64.119.20.221

11сараар эрх хасаад дараа жилийн бөхөд оруулна гэж тооцсон юм биш үү

Avatar

No NAADAM NO NAADAM 🚫🚫🚫 2021-05-18 202.126.88.195

ДОПИНГОО ЦӨМӨӨРӨӨ АДИЛХАН ШАХУУЛЧААД БАРИЛДМААР ЮМАА….
ТЭГЭЭД Ч ЭНЭ ЖИЛИЙН НААДАМ ЦУЦЛАГДАЖ 2022 ОНЫ ЗУН БОЛООСОЙ !!!

Avatar

Зочин 2021-05-18 202.9.46.92

Зөв хөө шударга л байна

Avatar

Зочин 2021-05-18 103.229.123.252

zuv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж