Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/ зааснаар, Н.Одмандах, Ц.Энхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/ заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
2021 оны тавдугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд цахим орчинд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргүүд оны ялгаагаар нэгнийгээ дэглэж буй бичлэг цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн. Дээрх хэрэг 2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсон бөгөөд бусдыг хүчирхийлж буй тэдгээр цэргүүд албаа хааж дуусаад халагдсан байв. Түүнчлэн тухайн өдөр ажиллаж байсан офицер, ахлагч нарт Цэргийн сахилгын дүрмийн 32-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулж, зарим албан тушаалтны цолыг бууруулан, өөр анги руу шилжүүлэх арга хэмжээ авчээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Зочин 2021-05-18 124.158.65.33
s*** s***. Tsereg ni tsergeeree gants duu duuluulsnii toloo 6 sar shoron, darga tsergee tahir dutuu bolgood, zarim ni bur ami nasiig ni hohiroochood baihad ajlaasaa l halagddag ain? Borchuudad gerliin hurdaar uilchildeg, darga nart uilchildeggui iim lalriin huulitai baij yadiin. Ard tumen oorsdoo Lynchiin huuliar shiiddeg bolii. Jild 76 hun tsaazlah erh l ogchih.
зочин 2021-05-18 202.21.100.210
Армийг татан буулгах хэрэгтэй гээд л бас л дураараа гуцана шүү
Зочин 2021-05-18 202.126.94.205
Moнголд цэрэг армийн хэрэг юж байнаа энэ цэрэг татаж залуучуудыг хоорнд алалцуулж заримыг нь шороонд заримын шоронд явууулдаг явдлыг арми зэвсэгт хүчин нэртэй улсаас идэхээс өөр ид шидгүй салбарыг татан буулгаж л шийдэх хэрэгтэй
zochin 2021-05-18 192.82.88.112
одоо тэгээд цэрэг цэцэрлэг болж байгаа юм байнадаа. Ганц шанаа даахгүй үг даахгүй эр сүвтэй хүмүүсийг тэгээд яах болж байна. Жил халуун хөнжилд нь хоолыг зөөж байгаад үнсээд цэргээс халах юм байналдаа.
Зочин 2021-05-18 66.181.180.232
Durtaigaaraa chi l yavj shanaagaa hurteed l saihan baihgui yu.
Зочин 2021-05-18 192.82.66.181
сэтгэцийн өвчтэй юмнуудын гарын шүүс болгох дуртай бол та хүүхдээ тийш нь явуул даа…
Зочин 2021-05-18 64.119.23.151
Erguu muu bandi chinii ugaadasiig zuudug hevtuuldeg tsergiin angi gj bhguishuu armiin ner hunded haldsan sheesnuudiig bol bh estoi gazar ni blgana armiin ner gutaasan gulug mini