Шинэ цэргүүдийг дэглэсэн хал цэргүүдэд зургаан сар хорих ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Шинэ цэргүүдийг дэглэсэн хал цэргүүдэд зургаан сар хорих ял оноожээ

Шинэ цэргүүдийг дэглэсэн хал цэргүүдэд зургаан сар хорих ял оноожээ
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/ зааснаар, Н.Одмандах, Ц.Энхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/ заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
2021 оны тавдугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд цахим орчинд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргүүд оны ялгаагаар нэгнийгээ дэглэж буй бичлэг цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн. Дээрх хэрэг  2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсон бөгөөд бусдыг хүчирхийлж буй тэдгээр цэргүүд албаа хааж дуусаад халагдсан байв. Түүнчлэн тухайн өдөр ажиллаж байсан офицер, ахлагч нарт Цэргийн сахилгын дүрмийн 32-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулж, зарим албан тушаалтны цолыг бууруулан, өөр анги руу шилжүүлэх арга хэмжээ авчээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж