АНУ-аас Мьянмарын армийн 16 хүнд  хориг тавив

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

АНУ-аас Мьянмарын армийн 16 хүнд  хориг тавив

АНУ-аас Мьянмарын армийн 16 хүнд  хориг тавив

АНУ-аас Мьянмарын хүлээн зөвшөөрөгдөөгүй төрийн захиргааны зөвлөл болон армийн 13 чухал албан тушаалтанд хориг арга хэмжээ авчээ.

Тэдгээр хориг арга хэмжээнд нэр дурдагдсан албан тушаалтнууд бол ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөсөн энгийн иргэдийг харгисаар дарж, устгаж, насанд хүрээгүй хүүхдүүдийг ч өршөөлгүй хөнөөсөн хэргүүдэд хамгийн голлох нөлөө үзүүлсэн хүмүүс аж. Түүнээс гадна армийн зарим дарга нарын гурван хүүхдийг хар жагсаалтад оруулсан гэнэ.

АНУ-ын үзэж байгаагаар Мьянмарын арми хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт хийн ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг барьж хориод, дараа өдөр нь эрх мэдлээ баталгаажуулахын тулд төрийн захиргааны зөвлөл байгуулсан нь хууль бус аж. АНУ-ын гадаад хөрөнгийн хяналтын газрын дарга Андреа Гаки “Мьянмарын цэргүүд хүний эрх зөрчих, ард түмнээ дарангуйлах үйлдлээ үргэлжлүүлсээр байна” хэмээн хэлжээ.

Ийнхүү хар жагсаалтад орсон хүмүүсийн АНУ-д дахь хөрөнгийг царцааж, ямар нэгэн бизнес хийх эрхгүй болж байгаа юм. АНУ-аас өмнө мөн Мьянмарын армийн хэд хэдэн албан тушаалтан болон төрийн компаниудад хориг тавьсан билээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж