"Вакцин тариулаад 21 хоносон бол хоёр дахь тунгаа хийлгэж болно"

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

"Вакцин тариулаад 21 хоносон бол хоёр дахь тунгаа хийлгэж болно"

"Вакцин тариулаад 21 хоносон бол хоёр дахь тунгаа хийлгэж болно"

Нийслэл болон хөдөө орон нутгуудад Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Улсын хэмжээнд өчигдөр /2020.05.17/ нийт 19374 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Ингэснээр Улаанбаатар хотод вакцинд хамрагдах ёстой хүн амын 97 хувь буюу 924457 хүн нэгдүгээр тундаа хамрагджээ. Харин нийслэлд нийт 496758 иргэн вакцины хоёр тундаа хамрагдаад байна. Хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунд 868200, хоёрдугаар тунд 154830 хүн хамрагдсан талаар ЭМЯ-аас мэдээллээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш 1,792,657 хүн буюу нийт вакцинд хамрагдах ёстой хүн амын 86 орчим хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ. Манай улс вакцинжуулалтын энэхүү үзүүлэлтээр дэлхийд хоёрдугаар байрт жагсаж байна.

Гэхдээ сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах иргэдийн идэвх суларч байгааг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр онцолсон юм. Тэрбээр "Иргэд Covid-19-ийн вакцинаа хийлгээд 21 хоносон бол хоёрдугаар тундаа хамрагдах бүрэн боломжтой.  Хоёрдугаар тунгаа өөрт ойр дархлаажуулалтын цэгүүдэд очиж хийлгээрэй. Түүнчлэн 18-19 настай иргэд дархлаажуулалтад яаралтай хамрагдах хэрэгтэй. Одоогийн байдлаар 18-19 насны 86396 хүн дархлаажуулалтад хамрагдах ёстой байгаагаас 80 гаруй хувь нь хамрагдсан. Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-уул, Дорноговь аймгуудад дархлаажуулалтын ажил хамгийн өндөр хувьтай үргэлжилж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж