Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах асуудлаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл С.Клеческийн хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өчигдөр /05.17/ тус Элчин сайдын яамны холбогдох ажилтнуудтай уулзлаа. Уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамнаас Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн болон албаны хүмүүс байлцав.
Уулзалтаар сонгуулийн бэлтгэл ажлын явц, сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт багтсан цаашид хийх ажлуудын талаар мэдээлэл өгч Элчин сайдын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран онцгой нөхцөлд сонгууль зохион байгуулж байгаа талаараа дурдаж, нийт иргэдийнхээ сонгох эрхийг хангах тал дээр анхаарч ажиллаж байна хэмээгээд Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс ноён Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ажиглахыг урилаа.
Эх сурвалж: СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Зочин 2021-05-18 202.9.40.178
Зөнөг Байдангийн төлөөлөгч манайд нэг их юм заах гэж юу байсан юм дандаа бусдын хэрэгт хошуу дүрэхээс болимоор юм хэдэн цагаач хар исламуудынхаа учрыг олчихоод бусдад сурга
Сонгогч 2021-05-18 192.82.82.92
Ямар тэнэг юм бэ. Хэзээ хаанахын элчин сайд суугаа орныхоо ерөнхийлөгчийн сонгууль яаж явахыг судлаж зөвлөлгөө өгч байдаг юм бол. Ёстой сонин мэдээ бна
Зочин 2021-05-18 103.26.195.207
Яасан сонин мэдээ вэ? Элчин сайдыг хүлээн авсан юм шиг, тэгснээ элчин сайдын хүсэлтээр ажилтныг хүлээн авсан гэх шиг ийм мэдээ байх пм.
Зочин 2021-05-18 59.153.112.11
Монгол сайхан аялгууг маань Үхэрүүд кирилл үсгэнд оруулахдаа устгасан болохоор түг таг гэж ярьж бичдэг хэрүүлийн хэл болгочихоод байгаа болохоор тэгж ойлгогдоод юм аа.
Зочин 2021-05-18 202.9.46.17
АНУ-Н ЭЛЧИН САЙД АА. .. ТАНАЙ УЛСЫН НЭГ КОМПАНИ МАНАЙ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ ГЭЖ БАЙГАА НЬ СОНГУУЛИЙГ БУДЛИАНТУУЛАХАД ХҮРГЭЖ МЭДЭХЭЭР БАЙНА . ҮҮНИЙГ АНХААРАЛДАА АВНА БИЗ ДЭЭ…