Улаанбаатарчуудын тулгамдсан асуудал 1

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарчуудын тулгамдсан асуудал 1

Улаанбаатарчууд бидний өдөр тутмын амьдралд Өвөлдөө агаарын бохирдол, Хавартаа шороо тоос, Зундаа зугаалга хийх орчин хайх гэх мэт цикл асуудлууд тойрсоор л. Бид ямар ч улиралд агаарын бохирдол, хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд амьдарч байна. Бараг айл бүр гэртээ агаар шүүгчтэй, Байгальтай ойр байх хүсэлдээ хөтлөгдөн амьдарсаар. Зуслан түрээсийн үйлчилгээгээр зуны 3 сарыг аргацаасаар л байна. Үнэндээ сүүлийн 20-иод жил ийм л асуудал дотроо гарц гаргалгаа гаргаж чадахгүй хэвээр л байна.

Ногоон байгууламж бидэнд ямар ашигтай вэ?

Ногоон байгууламж нь агаарыг цэвэрлэж, хэт халууныг бууруулахаас гадна агаарт дэгдэх нүүрс хүчлийн хийг багасгаж хүчилтөрөгчийн тоог нэмэгдүүлдэг. Модод нь агаарын чийгийг 15-20 хувиар нэмэгдүүлж нарны хэт халалтыг 15 дахин бууруулдаг. Модны сүүдэр доорх хэсгийн агаарыг нарны шууд тусгалтай харьцуулахад 5°-10°  хүртэл сэрүүн байдаг. Мөн зүлэг ногоо агаарын температурыг тогтворжуулж, агаараас тоосжилтыг шүүдэг ба тэр дундаа зуны улиралд орчны шороо тоосыг 37-50 хувиар багасгадаг байна.

Олон улсын стандартын дагуу нэг сая хүн амтай хотод нэг хүнд 24 м.кв ногоон байгууламж ноогдож байх шаардлагатай хэмээн үздэг. Улаанбаатар хотын хувьд энэ тоо 6 дахин бага буюу 1 хүнд 4 м.кв оногдож байгаа нь Улаанбаатарчуудын тулгамдсан асуудал болж байна.

Энэхүү тоон үзүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын “захирагчийн ажлын албаны захиалгаар” Мишээл групп ХХК нь өөрийн 100 гаруй харилцагчидтай хамтран нэг ч бут, сөөг хөндөлгүйгээр байгалийн жимийг ашиглан Туул голын эрэг дагуу 11 га Ногоон байгууламжийг тохижуулж 6-р сарын 12 өдөр нээхээр ажиллаж байна.

Мишээл Сити төсөл

Байрлал: Хан-Уул дүүрэг, 2-р хороо. Мишээл Экспо төв.

Утас: 7505-7788

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж