Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр/2021.5.17/ Франц болон бусад чинээлэг орнууд хамтран Олон улсын валютын сан дахь Суданы таван тэрбум ам.долларын өрийг тэглэх ажил дараа сард эхэлнэ хэмээн мэдэгджээ.
Суданы Ерөнхий сайд Абдалла Хамдок, тус улсын бүрэн эрхт зөвлөлийн тэргүүн генерал Абдель Фаттах Бурхан нарт зориулсан бага хурал Парист зохион байгуулагдсаны дараа Макрон “Бид Суданы өрийг тэглэх асуудлыг дэмжиж байна. Энэ бол Парис клубын нэн чухал асуудал” хэмээн ярьжээ.
Хуралд оролцсон ИБУИНВУ, АНУ тэргүүтэй орнууд Суданы өрийг тэглэхийг дэмжсэн бөгөөд Франц ч тэдний жишгийг даган Суданд олгосон нийт 1.5 тэрбум ам.долларын өрийг тэглэх бололтой.
Түүнээс гадна Францын сангийн сайд Бруно Ле Майрегийн хэлснээр Суданы өрийг тэглэхээс гадна шаардлагатай бол нэмэлт тусламж үзүүлэх боломжтой хэмээн мэдээлсэн байна.
Харин генерал Бурхан ийнхүү олон улс Суданы өрийг тэглэж байгаа нь 2019 онд дарангуйлагч Омар аль-Баширыг буулгаснаас хойш эдийн засгаа сэргээхээр хичээж буй Суданы хувьд түүхэн үйл явдал хэмээн талархлаа илэрхийлжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ