Элон Маскийн жиргээ биткоины ханшийг дахин унагав

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Элон Маскийн жиргээ биткоины ханшийг дахин унагав

Элон Маскийн жиргээ биткоины ханшийг дахин унагав

“Tesla” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маскийн жиргээ биткоины ханшийг дахин унагажээ. Тэрбээр “Биткоин үнэндээ маш их төвлөрсөн бүтэцтэй. Ихэнхийг нь хэдэн том олборлогчид эзэмшдэг. Шинжаанд нэг нүүрсний уурхай үерт автаж, уурхайчид амиа алдах шахахад биткоины “hash rate” 35 хувиар унаж байсан. Энийг төвлөрсөн бус гэх үү? Криптовалютын экспертүүдээ, та нар “PayPal” гэж сонсож байсан уу? Мөнгө яаж ажилладаг талаар би та нараас илүү мэдэх байх” хэмээн жиргэсэн байна.

Үүний дараа биткоины ханш 42,000 ам.доллар хүртлээ унажээ. Элон Маск өнгөрсөн долоо хоногт биткоиныг төлбөр тооцоонд ашиглахыг зогсоосноо мэдэгдсэнээр ханш нь 50,000 ам.доллар болж унасан юм. Тэрбээр биткоин олборлоход их хэмжээний эрчим хүч шаардагддаг учир дээрх шийдвэрийг гаргаснаа тайлбарлаж байв.

Харин алдартай криптовалютчин Майкл Сэйлор биткоиныг хүн төрөлхтөн түүхэндээ нээсэн хамгийн сайн, хамгийн бага эрчим хүч ашигладаг технологи гэж мэдэгдсэн. Элон Маск түүнийг тэр дэлхийг аврахын тулд шидэт чулууг хайдаг анимэ киноны баатар Сэйлор Мүүнтэй зүйрлэн шоглосон удаатай. Мөн Майкл Сэйлорыг “Аймшгийн баяраар гуян дээрээ биткоин гэсэн шивээс хийлгэвэл таарна” хэмээн даажигнажээ.

Биткоины ханш дөрөвдүгээр сард 65,000 ам.доллар хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ч одоо үүнээс 30 орчим хувиар унаад байна. Гуравдугаар сарын байдлаар биткоин олборлох үйл ажиллагаанд нийтдээ 129 терават/цаг эрчим хүч буюу Норвеги улсын жилийн хэрэглээтэй тэнцэхүйц эрчим хүч хэрэглэж байна гэж тооцоолжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж