Зургадугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Зургадугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Зургадугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ зургадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна.

Ингэхдээ тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа учраас батлагдсан нислэгийн хуваарийн дагуу  тасалбар худалдан авах иргэд аваарийн тээвэрлэгчдэд шууд хандана.

Энэхүү хуваарь нь Covid-19 халдварын  нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөх боломжтой гэдгийг сануулав.  Улсын Онцгой комиссын шийдвэрээр  2020 оны нэгдүгээр сарын 28-аас хойш 2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 34.553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авчээ.

Дашрамд дурдахад, Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээхээр шийдвэрлэсэн байсан ч  цар тахлын тархалт санасан хэмжээнд буурахгүй байсан учраас хил нээх хугацааг зургаадугаар сарын эхэн хүртэл хойшлуулсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж