Энэтхэгийн улстөрч өдөр бүр үнээний шээс ууж Covid-19-өөс сэргийлдэг

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн улстөрч өдөр бүр үнээний шээс ууж Covid-19-өөс сэргийлдэг

Энэтхэгийн улстөрч өдөр бүр үнээний шээс ууж Covid-19-өөс сэргийлдэг

Энэтхэгийн эрх баригч намын хууль тогтоогч мэргэжлийн эрдэмтдийн зөвлөмжийг үл тоон, ард иргэддээ өдөр бүр өөрийг нь дуурайн үнээний шээс ууж цар тахал болон бусад уушгины өвчнөөс сэргийлэхийг уриалжээ.

Цахим орчинд энэ долоо хоногт нэлээд түгээмэл тархсан дүрс бичлэг дээр парламентийн гишүүн Прагя Синг Такур  “Жинхэнэ энэтхэг үнээний шээс уушгины өвчин тусах эрсдэл эрс буурдаг. Жишээлбэл, намайг хар! Би өдөр бүр үнээний шээс уудаг учраас одоо хүртэл халдвар аваагүй байгаа юм” хэмээн ярьжээ. Түүнчлэн тэрбээр халдвар маш өндөр буй хэцүү үед амны хаалт зүүлгүйгээр олны өмнө үг хэлснээрээ багагүй шүүмжлэлд өртөж байгаа гэнэ.

Үүнээс өмнө энэ сарын эхээр тус намын хууль тогтоогч Сурендра Синг мөн л ард түмэнд үнээний шээс уухыг уриалж байсан билээ. Тэрбээр “Иргэд 50мл үнээний шээсийг хүйтэн үстай найруулж уух хэрэгтэй. Энэ бол вирусийн эсрэг байгалийн дархлаа тогтоох хамгийн үр дүнтэй, аюулгүй арга. Хүмүүс бурхныг бодож ахмад үеийнхэн, өвөг дээдсийнхээ эмчилгээний аргыг уламжлан дуурайх хэрэгтэй” хэмээн ярьж, өөрөө шээс найруулан ууж байгаа бичлэгээ нийтэлсэн юм.

Харин Энэтхэгийн эмч мэргэжилтнүүд хэдий үнээ бол шашны ариун амьтан гэгддэг ч цар тахлын эсрэг эмчилгээ болдог гэх баталгаа байхгүй хэмээн байр сууриа илэрхийлж байгаа гэнэ. Жишээлбэл, Энэтхэгийн эрүүл мэндийн холбооны ерөнхийлөгч Жа Жаялал “Үнээний өтгөн, шингэн ялгадас дархлаа дэмждэг талаар ямар ч шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Энэ бол цэвэр итгэл үнэмшилтэй холбоотой ойлголт. Харин ч эсрэгээрээ амьтны ялгадас уух, биедээ түрхэх зэрэг нь хүнийг эрүүл мэндийн эрсдэлд оруулж, цаашлаад амьтнаас хүнд халдварладаг шинэ өвчин үүсэх суурь шалтгаан болох аюултай” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж