НОК-ын Шуурхай штабаас УОК-ын даргын 41 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын “Түр журам батлах тухай” А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хоёр Ажлын хэсэг гарган, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийлээ. Цагдаагийн хурандаа Э.Бөхбат, НМХГ-ын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан нараар ахлуулсан хоёр Ажлын хэсэг энэ сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлүүлсэн сургалтын төв, кофе шоп, чийрэгжүүлэлтийн төв, усан бассейн зэрэг нийт 24 байгууллагын үйл ажиллагааг шалгаж, арга зүйн зөвлөмж өгч ажиллав.
Шалгалтын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүртгэл дутуу хөтлөх, үйлчлүүлэгчийн халууныг хэмжихгүй оруулах, гар ариутгагчгүй, QR код тавиагүй, хүн хоорондын зай бариулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байлаа. Давхардсан тоогоор 56 зөрчил илрүүлэн, газар дээр нь 14 зөрчлийг арилгуулсан юм. Мөн аж ахуй нэгж, байгууллагууд дархлаажуулалтын II тундаа хамрагдаагүй болон бүрэн тунд хамрагдсан ч дархлаа тогтох хугацаа нь болоогүй ажилтан ажиллуулж байсан, үйлчлүүлэгчийн вакцинд хамрагдсан цахим батламжийг шалгахгүй оруулж байсан зэрэг зөрчил нийтлэг гаргажээ.
Зөрчил, дутагдал нэлээдгүй байсан ч дүрэм, журмаа баримтлан ажиллаж байгаа аж ахуйн нэгж ч цөөнгүй таарч байсан талаар ажлын хэсгийнхэн ярьж байлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, бүх ажилтан, алба хаагчдаа дархлаажуулалтын II тунд хамруулж, үйлчлүүлэгч нарт цаг өгч үйлчилж хэвшжээ. Энэ нь хүчин чадлынхаа 50 хувьд нь үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэн, УОК-ын даргын тушаалын тусгай нөхцөл шаардлагыг бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа сайн жишээ болж байсныг ажлын хэсгийнхэн онцолж байлаа.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Ийм засаг ч гэж юу байх вэ 2021-05-18 202.55.188.36
Байгууллагын ажлын байранд тавигдах шаардлагад БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН БАЙХ гэж ордог болжээ
Зочин 2021-05-18 202.9.46.51
Босцгоо дарлагдсан ардууд боолчуудын ертөнц босцгоо. төрийн дарлал тероризмийн эсрэг амь нас амьдралынхаа төлөө босцгоо.
Зочин 2021-05-18 192.82.88.241
Орос вакцин хүлээгээд байдаг, нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөөгүй байж хүнийг ингэж дарамталж болохгүй ш дээ
Зочин 2021-05-18 66.181.165.215
х***а вакцинаа б*******ө чих!!!
Зочин 2021-05-18 66.181.161.97
kommunizm
Зочин 2021-05-18 202.21.109.58
hiilgeh hiilgehgui ni ter hunii huviin asuudal gej said ni uuruu helsen..hiilguuleegui ulsuudiig ni alsuur daramtlaad ihleh yum daa..
Msndah 2021-05-18 202.9.46.221
Odoo humuusiig zugeer l ajliig ni hiilge dampuurch duuslaa