Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өнөр хорооллын гудамж дагуу зөвшөөрөлгүй олон жил болсон гарааш, чингэлэг, контейнеруудыг чөлөөлөх ажил бүрэн дууслаа. Чөлөөлсөн талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж, шугам сүлжээний засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна. Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр /2021.05.17/ бүтээн байгуулалт өрнөх талбайд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Зураг төслийн хүрээлэнгийн судалгааны институтын ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин болон холбогдох албаны хүмүүстэй ажиллалаа.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мэргэжилтнүүдэд газар чөлөөлсөн талбайг ногоон байгууламж бүхий явган хүний зам, гүйлтийн талбай болгон тохижуулах төлөвлөгөө гаргасан байгаа талаар танилцуулан тэдний санал, бодлыг сонсов. Мөн Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн гаргасан зураг төслийн схем зургийг харгалзан, талбайн бодит зай талбайд харьцуулалт хийлээ.
Тус талбайд зөвшөөрөлгүй олон жил болсон 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаснаар нийтийн эдэлбэрийн 0.9 га газрыг чөлөөлсөн. Одоогийн байдлаар зөвхөн Москва хорооллын зүүн талын далан дагуу байрласан зөвшөөрөлгүй гарааш, контейруудыг буулгаж, газрыг чөлөөлсөн. Энэхүү газар чөлөөлөлт цааш үргэжлэн Өнөр хороолол, нэгдүгээр хорооллын зам дагуух “Саппоро” хүртэлх байрлуулсан зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг буулгаж 2.8 kм хүртэлх зам, талбайг чөлөөлөх юм.












Зочин 2021-05-18 66.181.180.204
Сайн байна.
Зочин 2021-05-18 124.158.119.35
Маш зөв. Төр эзэнтэй болжээ.
Иргэн 2021-05-18 66.181.161.61
Тоосгон гараашийг нураахад эзэн нь юу ч үгүй хоцорч байгаа. Анх барихдаа зөвшөөрөл аваагүй нь буруу боловч хүний өмч хөрөнгөөр боссон эд зүйл учраас нураах (устгах)-ын тулд шүүхийн шийдвэр гарах ёстой!! Манай төр засаг тийм юм мэдэхгүй болохоор амар юм даа!!! Хусаад л хаядаг. Уул нь анх гарааш барих үед нь Газрын алба таслан зогсоох ёстой байсан. Гэтэл бариад олон жил ашигласны дараа төр засаг гэнэт гараад ирсэн мэт архиран дайрах нь зөөлөн хэлэхэд соёлгүй явдал даа!!
Зочин 2021-05-18 192.82.75.28
МАШ ЗӨВ. ОДОО 1-р ХОРООЛОЛЫН АРААР БАЙДАГ "ДЭН БУУДАЛ" НЭРТЭЙ ЯНХАНЫ ҮҮРҮҮДИЙГ БУУЛГАЖ ,САППОРОГИЙН АРД ТАЛЫН 2-р БАЙРНЫ УРД ТАЛЫН ОВООЛСОН ШАВАР ШИГ ГРАЖ БАР АРХИНЫ МУХАЛГУУДЫН ГАЗАР ОЛГОЛТЫГ НЯГТЛАН ҮЗЭЖ ЦЭГЦЛЭЖ ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. АНХ ТҮР ЗӨВШӨӨРӨЛТЭЙ Л ТҮЦНҮҮД БАЙСАН БАЯЖААД АШГАА ОЛЦОН ОДОО БОЛОО ГАЗРАА АВЧ НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ НОГООН БҮС БИЕИЙН ТАМИРЫН ТАЛБАЙ БОЛГОСОН НЬ ДЭЭР . ӨВГӨНТИЙН ХӨНДИЙН ШИНЭ ХУВИЛБАР БОЛЖ ДУУСЛАА
ТОМ 2021-05-18 202.21.108.165
Жирийн ард иргэддээ ар бар гаргаад албэн тушаалтнуудад газрыг нь өгчихөв дөө шоучид аа!!!
Зочин 2021-05-18 202.126.90.33
Mash zow ajil hiij bn.busad duurgiinhen hodloojee yosroi archaagui yumaa.zunii tsag duuslaa lai yumaa,
Иргэн 2021-05-18 202.131.248.246
Маш зөв ажил болсон шүү. Цэвэрхэн болсон байна лээ. Хүн бүрийн санаанд нийцнэ гэж юу байхав
зочин 2021-05-18 66.181.182.137
МАШ ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ БАЙХ.
НИЙТИЙН ЭРХ АШИГ ГЭЖ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин 2021-05-18 122.201.20.194
Дэмжиж байна. Маш зөв ажил
хотын иргэн 2021-05-18 139.5.217.214
Шоудсан поп бацаанууд ард түмнийхээ төлөө юуч хийхгүй шүү дээ.
Зочин 2021-05-18 192.82.75.28
та ингэж бодож байгаа бол юуных нь ХОТЫН ИРГЭН байхав дээ ???
Зочин 2021-05-18 66.181.182.180
чингэлтэй сүхбаатар дүүргүүдийн газрын алба ажиллаач дээ
Зочин 2021-05-18 103.206.195.230
Жирийн иргэдийн юмыг нураахдаа л эр бар юм. Ривергарден, Маршал хотхоны гарцыг нээгээч ээ, газар хөдлөх, гал гарах зэрэг аюул нүүрлэвэл олон мянган иргэдийн амь нас эрсдэлтэй байна ш дээ. Эрх мэдэлтнүүдийг болохоор чадахгүй, ядарсан муу иргэдийнхээ өмч хөрөнгөд халдаад байх юм, энийгээ ажил хийж байна гэж ард иргэдэд сурталчлаад байгаам уу хаашаа юм.
Зочин 2021-05-18 192.82.67.197
Чи юмаа нураалгачихсан уу кк
Зочин 2021-05-18 203.91.118.150
Маш их баярлалаа. Маш зөв ажил болсон шүү. Нүд онгойгоод сайхан байгаа шүү.
Иргэн 2021-05-18 66.181.182.30
Маш зөв юм хийжээ
Зочин 2021-05-18 64.119.18.29
гарц хаасан байгууламж байсан иргэн ард түмнийхөө төлөө байгаа хэрэг үү өөрөөлийг байтугай өөрийгөө ч холлож байгаа хэрэг .