Зөвшөөрөлгүй 132 гарааш буулгаж, 0.9 га газрыг чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй 132 гарааш буулгаж, 0.9 га газрыг чөлөөлөв

Зөвшөөрөлгүй 132 гарааш буулгаж, 0.9 га газрыг чөлөөлөв

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өнөр хорооллын гудамж дагуу зөвшөөрөлгүй олон жил болсон гарааш, чингэлэг, контейнеруудыг чөлөөлөх ажил бүрэн дууслаа. Чөлөөлсөн талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж, шугам сүлжээний засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна. Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр /2021.05.17/ бүтээн байгуулалт өрнөх талбайд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Зураг төслийн хүрээлэнгийн судалгааны институтын  ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин болон холбогдох албаны хүмүүстэй ажиллалаа.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мэргэжилтнүүдэд газар чөлөөлсөн талбайг ногоон байгууламж бүхий явган хүний зам, гүйлтийн талбай болгон тохижуулах төлөвлөгөө гаргасан байгаа талаар танилцуулан тэдний санал, бодлыг сонсов. Мөн  Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн гаргасан зураг төслийн схем зургийг харгалзан, талбайн бодит  зай талбайд харьцуулалт хийлээ.

Тус талбайд зөвшөөрөлгүй олон жил болсон 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаснаар нийтийн эдэлбэрийн 0.9 га газрыг чөлөөлсөн. Одоогийн байдлаар зөвхөн Москва хорооллын зүүн талын далан дагуу байрласан зөвшөөрөлгүй гарааш, контейруудыг буулгаж, газрыг чөлөөлсөн. Энэхүү газар чөлөөлөлт цааш үргэжлэн Өнөр хороолол,  нэгдүгээр хорооллын зам дагуух “Саппоро” хүртэлх байрлуулсан зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг буулгаж 2.8 kм хүртэлх зам, талбайг чөлөөлөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж