Японы "Asahi Shimbum" сонин иргэдийнхээ дунд олимпийн талаарх судалгаа явуулахад судалгаанд оролцсон иргэдийн 80 гаруй нь олимпийг эсэргүүцжээ. Энэхүү судалгааны дүнг өчигдөр/2021.05.17/ танилцуулсан бөгөөд оролцогчдын 43 хувь нь олимпийн наадмыг цуцлахыг дэмжсэн бол 40 хувь нь дахин хойшлуулах хүсэлтэй байна.
Өнгөрсөн сарын судалгаагаар оролцогчдын 35 хувь нь олимпийг цуцлах хүсэлтэй байсан бол 34 хувь нь хойшлуулахыг дэмжиж байжээ. Энэ удаагийн судалгаанд оролцсон иргэдийн ердөө 14 хувь нь Токиогийн олимпийг хуваарийнхаа дагуу зохион байгуулагдах нь зөв гэж үзсэн бол өнгөрсөн сарын судалгаанд оролцсон иргэдийн 28 хувь нь дэмжиж байв.
Хэрэв олимпийн наадам хуваарийнхаа дагуу зохион байгуулагдвал судалгаанд оролцсон иргэдийн 59 хувь нь үзэгчгүй, 33 хувь нь цөөн тооны үзэгчидтэй, гурван хувь ямар нэгэн хязгаарлалтгүй, хэвийн явуулах ёстой гэв.
Олимпийн наадмын зохион байгуулагчдын зүгээс цар тахлын халдварыг дотооддоо тараахгүйн тулд боломжтой бүхнээ хийнэ гэж мэдэгдэж байгаа боловч судалгаанд оролцсон япончуудын 87.7 хувь нь хилийн чинадаас ирэх тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүсийг халдвар тараана гэж үзэж байгаа аж.
"Kyodo News" сайтаас гаргасан судалгаанд Японы иргэдийн 71.5 хувь нь төр засгийнхаа цар тахлын эсрэг гаргаж буй шийдвэрт сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийжээ.
Эзэн 2021-05-18 203.91.117.8
Ухаантай ард түмэн өвчин зовлонгоос жийрхээ биз.
Зочин 2021-05-18 103.229.121.194
Япончуудын зев шуу дээ, эрсдэл уусгэх хэрэггуй, манай 100 жил гээд хеерцеглеед байгаа улс ч бас нэгийг бодход илуудэхгуй л байх даа
NO NAADAM !! NO NAADAM !! 2021-05-18 202.126.88.213
ЯГ ЗӨВ. МАНАЙХ НААДМАА ЭСЭРГҮҮЦМЭЭР БАЙНА
ЗОЧИН 2021-05-18 202.21.126.30
НААД ЯПОНЧУУД ЧИНЬ ОЛИМП СПОРТООС ТААШААЛ АВАХ МЭДРЭМЖГҮЙ БОЛЧИХСОН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ТЭД АЖИЛ-ХООЛЛОХ-УНТАХ-СЕКСЭЭС ӨӨР МЭДРЭМЖГҮЙ ШАХУУ РОБОТЛОГДСОН БОЛОХООР ОЛИМПИЙГ ОЙЛГОХГҮЙ ТАЛДАА.
Зочин 2021-05-18 202.9.46.196
СЕКС Ч БХГҮЙ