Би сэтгэл ханамжтай ажилтан

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Би сэтгэл ханамжтай ажилтан

Салбар хариуцсан менежер Б.Алтанцэцэг

Их сургуулиа төгсөөд аав ээжээсээ мөнгө авах биш өгөх  нь хамгийн анхны хүсэл минь байлаа. Тэр хүсэлдээ хүрэхийн тулд Их сургуулиа төгсөөд анх Миний дэлгүүрт цагийн ажилтнаар орж ажиллаж байсан, тухайн үед хөдөөнөөс хотод очиж ажил хийж амьдарна гэсэн бодолтой орж ирээд ажлын анхны гараагаа эхлүүлж билээ. Оюутны ширээнээс Миний дэлгүүрт ороод одоог хүртэл 10 жил ажиллаж байна. Супермаркет форматтай 10 гаруй дэлгүүрт байршил харгалзахгүй ажиллан, нягтлан бодогч хийжээ. Одоо хэмнэлттэй форматтай дэлгүүрт салбар хариуцсан менежерээр ажиллаж байна. Супермаркет форматтай дэлгүүрээс хэмнэлттэй форматтай дэлгүүр лүү шилжин ажиллахад олон ялгаа гарч ирсэн, хэмнэлттэй салбар бүх ажлыг хөнгөн, шуурхай, хялбар аргаар хийдэг, цалин урамшуулал, бүтээмжийн бонус өндөр гээд олон давуу талтай учраас ажилдаа улам илүү дурлан хийж байна.

Хамт олноо удирдан ажиллах нь хамгийн чухал гэдгийг салбар хариуцсан менежер албан тушаалд очоод сайн ойлгож байна даа. Өглөө босоод хамгийн түрүүнд л ажлаа бодож сэрдэг. Хамтрагч албан тушаалын цалин дунджаар 800,000-900,000 авдаг. Илүү цаг хэдэн ч цаг ажиллах боломжтой болохоор давуу талтай харагдаж байгаа.

Салбарын менежерийн хөтөлбөрт анх хамрагдаж байсан үе саяхан мэт санагдаж байна. Зөвхөн нэг албан тушаал дээрээ биш, өөр өөр албан тушаал дээр ажиллаж хувь хүн өөрийгөө дэвшүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Супермаркет форматтай дэлгүүрт касс бол кассаа л бичнэ, тухайн нэг тасгийн худалдагч бол тухайн тасгаа л хариуцаж ажиллана. Харин Хэмнэлттэй форматтай дэлгүүрт бүх албан тушаал дээр ажиллаж, өөрийгөө сорьж, хөрвөх чадварыг эзэмшүүлж байгаа нь маш том давуу тал юм.

Би супермаркет форматтай дэлгүүрээс хэмнэлттэй форматтай дэлгүүрт салбар хариуцсан менежер албан тушаалд ажиллаж байгаадаа туйлын их баяртай байна, итгэл хүлээлгэсэн хамт олондоо маш их баярлалаа.

#Миний_сүлжээ #Миний_хэмнэлттэй

#Minii_Suljee #Minii_Khemnelttei

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж