Цар тахалд нэрвэгдсэн Энэтхэгт байгалийн гамшиг нүүрлэв

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Цар тахалд нэрвэгдсэн Энэтхэгт байгалийн гамшиг нүүрлэв

Цар тахалд нэрвэгдсэн Энэтхэгт байгалийн гамшиг нүүрлэв

Цар тахлын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Энэтхэг улсад “Тауктае” нэртэй хүчтэй шуурга болж байна. Энэтхэгийн баруун хэсэгт орших Гужарат мужид салхины хурд 160 км цаг хүрчээ.

“Тауктае” шуурга Энэтхэгийн баруун эргийг дайран өнгөрч, Мумбай хотыг зүглэж байна. Хүчтэй шуурганы улмаас одоогоор 12 хүн нас барж, далайн эргийн хот суурингуудаас 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Далайн эргийн ойролцоо гацсан хүмүүсийг аврахаар тэнгисийн цэргийн гурван байлдааны хөлгийг илгээжээ. Энэ нь тус улсад 1998 оноос хойш болж буй хамгийн хүчтэй шуургад тооцогдож байна. Энэтхэгийн  Гужарат болон зэргэлдээ Махараштра гэх мэт томоохон мужуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.

Түр хоргодох байранд иргэдийг олноор нь байрлуулж байгаа нь Covid-19-ийн дэгдэлтийг улам нэмэгдүүлэх эрсдэл үүсгэж байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж