Наадмын тухай хуулийн бөхийн шинэ заалтууд маргаан дагуулав | News.MN

Наадмын тухай хуулийн бөхийн шинэ заалтууд маргаан дагуулав

Наадмын тухай хуулийн бөхийн шинэ заалтууд маргаан дагуулав

Наадмын тухай хуулийн бөхийн шинэ заалтууд маргаан дагуулав

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндэсний бөхтэй хамааралтай онцлох нэмэлт, өөрчлөлтүүдийг танилцуулж байна. Монголын үндэсний бөхийн холбоо, бөхчүүд, бөхийн зүтгэлтэн болон бөх сонирхогчдын зүгээс гаргасан энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн батална.


2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадам

  • 2.3. Үндэсний их баяр наадмын улс, аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд тэмдэглэнэ.

Одоогийн шинэчлэгдээгүй хуулиндаа “Тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тус тус тогтоож болно” хэмээн заасан байдаг. Харин наадамчин олны дунд шинээр дэвшүүлсэн 2.3 гэсэн заалтыг буруу гэж цөөнгүй хэсэг нь үзэж байна. Учир нь сум, аймгийн наадмууд улсын баяр наадамтай давхцах нь хөдөө орон нутгийн наадмуудын цар хүрээ, үнэлэмжийг бууруулна гэжээ.

6 дугаар зүйл. Бөх, хурдан морь, сурын харвааны цол, чимэг

  • 6.1. Баяр наадам зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачдад үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймгийн цолны батламжийг аймгийн Засаг дарга тус тус олгоно.
  • 6.2. Наадмын допингийн шинжилгээний хариу ирсэний дараа цолыг олгоно.

Одоогийн шинэчлэгдээгүй хуулиндаа “Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, сумын цолыг аймаг, сумын Засаг дарга тус тус олгоно” гэж заасан байдаг.

Сүүлийн хоёр жилийн улсын баяр наадмаар улсын цол хүртсэн бөхчүүдээс допинг илэрч, өдийг хүртэл цолыг нь хурааж чадалгүй л явна. Өчигдөр/2021.05.18/ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан “2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгох” саналыг хүргүүлсэн. Үүний дараахан бөх сонирхогчдын зүгээс 2020 оны улсын баяр наадмаар допинг илэрсэн бөхчүүдийн цолыг хураах талаар яагаад ярихгүй байгаа юм бэ? гэж шаардсан. Энэ талаар Ц.Магалжав “2020 оны бөхийн салбар хорооны 11 сараар эрх хасах, цол хураах санал Ерөнхийлөгчид очоогүй байгаа. Наадмын зохион байгуулах хороонд очсон, тэд Covid-19-ээс шалтгаалж хуралдаагүй байгаа бөгөөд зургаан хоногийн өмнө наадмын тоглолтын найруулагч хэн байхыг л хэлэлцсэн гэсэн” хэмээжээ.

Дээрх асуудлаас харахад цол хүртсэн бөхчүүдэд цолыг нь бус цолны батламж олгох нь хамгийн зөв зүйтэй шийдвэр аж. Нэгэнт зарлиг гаргаад цол олгочихдог. Гэвч харамсалтай нь, цол хүртсэн бөхөөс нь допинг илрээд дараа нь цолыг нь хурааж чадалгүй нэхэл дагал болох гэж хэцүү юм. Тэгэхээр шинээр дэвшүүсэн 6.1 болон 6.2 гэсэн заалтууд цаг үеэ олсон санаанууд ажээ.

Мөн аймгийн наадмуудын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах заалтыг нэмжээ. Сүүлийн жилүүдэд аймгийн наадмуудад барилдаж буй бөхчүүдийн дунд допингийн хэрэглээ гаарсан гэж бөх сонирхогчид ярьдаг. Тэгвэл энэ удаагийн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтээр аймгийн наадмын түрүү, үзүүрийн бөхөөс допингийн шинжилгээ авна гэсэн цоо шинэ заалтыг тусгаж өгөхөөр саналаа дэвшүүлжээ.

7 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан

  • 7.2.12. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 9 давж үзүүрлэвэл улсын аварга;
  • 7.2.13. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 10 давж түрүүлвэл улсын даян аварга;
  • 7.2.14. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 9 давж үзүүрлэвэл улсын даян аварга;
  • 7.2.15. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 10 давж түрүүлвэл улсын дархан аварга цол олгоно.
  • 7.4. Аймгийн баяр наадмын 10 жил тутам тохиох тэгш ойд 256 бөх барилдаж 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давсан бөхөд аймгийн харцага, 7 давсан бөхөд аймгийн заан, 8 давсан бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • 7.4.1. Аймгийн баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давж үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, 7 давж түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • 7.5. Сумын баяр наадамд 10 жил тутам тохиох тэгш ойд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд сумын начин, 6 давсан бөхөд сумын харцага, 7 давсан бөхөд сумын заан цол олгоно.
  • 7.5.1. Сумын баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 64 бөх барилдах бөгөөд 5 давж үзүүрлэсэн бөхөд сумын начин, 6 давж түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
  • 7.6. Аймаг, сумын баяр наадамд барилдах бөхчүүдийг бүртгэхдээ яс үндэс, харъяалал, төрсөн болон оршин суух хаягаар ялгаварлахыг хориглоно.
  • 7.9. Энэ хуулийн 7.8-д заасан цол амжилтаар эрэмбэлэх заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй.
  • 7.9.1. Зөвхөн улсын аварга, даян аварга цолтонуудыг эрэмбэлэхдээ цол хүртсэн он дарааллаар нь эрэмбэлнэ.

Дээрх 7-р зүйл заалтууд хамгийн их маргаан дагуулж байна. 7.2.14 дээр 1024 бөх барилдсан тохиолдолд үзүүрлэсэн аварга цолтонд улсын даян аварга цол олгоно гэдгийг бөх сонирхогчид эсэргүүцсэн хандлагатай байна. “Яахаараа үзүүрлэсэн аварга даян аварга цол хүртдэг юм бэ? Даян аварга цолыг чинь түрүүлсэн тохиолдол хүртдэг юм” гэв.

Үүнээс гадна аймаг, сумдын наадмаар цол олгох тухай 7.4, 7.4.1, 7.5, 7.5.1 гэсэн заалтууд олны анхаарлыг татлаа. Тэгш ой гэх нэрийдлээр аймаг, сумдын цолны үнэлэмжийг бууруулсан заалтууд гэж олонхи үзэж байна. Жишээлбэл, 256 бөх барилдсан тэгш ойн аймгийн наадмаар зургаа давсан бөх аймгийн харцага цол хүртэж байхад тэгш ой тохиогоогүй аймгийн наадмаар зургаа давсан бөх аймгийн заан цол хүртэж байгаа нь зөв биш ажээ.

Хуульчилж заасан хамгийн нүдээ олсон заалт нь 7.6 гэнэ. Учир нь, аймаг сумдын наадмын үеэр нутгарах үзэл утгаа алддаг аж. Өөр аймаг, сумдаас цол горьдсон бөхчүүд ирэхэд наадамдаа барилдуулахгүй гэсэн тохиолдол цөөнгүй удаа гарч байжээ.

14 дүгээр зүйл.Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч, бүх төрлийн барилдаанд барилдах эрхийг 4 жилээр хасна. Түүнд унасан бөхөд цол, чимгийг нөхөж олгоно.

Мөн л ололт болон алдаатай заалт болсон гэнэ. Нэг талаараа допингийн тал дээр хатуу хариуцлага тооцож, дөрвөн жилээр барилдах эрхийг хасах нь зөв. Гэвч “Түүнд унасан бөхөд цол, чимгийг нөхөж олгоно” гэдэг хэсэг нь учир дутагдалтай. Тэгэхээр дөрөв давсан бөхийг мөн адил допингийн шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Магад, допингтой дөрөв давсан бөх азаар допингтой бөхөд унасан гэх шалтгаанаар улсын цол хүртэж болзошгүй. Мөн унасан бөх цол нөхөн хүртэнэ гэдгийг ч эсэргүүцсэн бөх сонирхогчид их бий. Тэд цолыг унаж бус давж авдаг юм гэсэн байр суурьтай байна.

Баяр наадмын тухай хуулиас гадна Монгол үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Цэцдийн зөвлөлийн шийдвэр:

-Барилдааны дүрмээс "Барьц сонгох" заалтыг хаслаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөнө. Барьц сонгох заалтыг хассан тул хоёр бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж, ээлжит бус Их Эе хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгууллаа.

-Барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулав.

Барьц сонгох заалтыг хассан Цэцдийн зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа мөн дэмжиж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. Нэг хэсэг нь барьц сонгох асуудлыг хассанаар уран мэх, зоримог барилдаан олширч, жин багатай бөхчүүдэд тэгш боломж олголоо гэж харж байна. Тэгвэл эсрэг талд нь барилдаан сунжирч, утгаа алдана гэдгийг сануулж байна. Харин энэ асуудлыг шийдэхээр улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Н.Бүрэнбаатар нар ажиллах ажээ.

Харин маргаантай барилдааныг камераар шүүнэ гэсэн заалт олонд таалагдаж байна. Ер нь жил жилийн наадмаар будлиан дагуулсан, хэн нь унасан, хэн нь давсан бэ гэдэг барилдаанууд гардаг. Тэгвэл одоо энэ асуудал цэгцэрч байна.

Барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулав. Үүнд:

  • а. МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээ авна.
  • б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл найм ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасна.
  • в. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцно.
  • г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна.

Улсын их баяр наадмаас гадна Монголын үндэсний бөхийн холбоо болон төр байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оногдуулах аж. Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөх дахиж бүдэрвэл найм ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасна. Үндэсний бөхийн холбоо допингийн эсрэг асуудалтай хатуу тэмцэхээр ханцуй шамлан оржээ. Мөн шинжилгээний сорьц цуглуулах ажил асуудал дагуулдаг учир бөхийн дэвжээдийг ч татан оролцуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-18 202.179.27.92

Шүүхийнхны гаргасан буруу шийдвэрийг анхаарах хэрэгтэй .яахаараа зарим бөийг 6 сар,зарим бөхийг 2жилээр, зарим бөхийг 11 сараар хас гэсэн шийд гаргадаг байна Бөхийн асуудлыг наадмын комис бөхийн холбооноос гаргасан дүрмийг үндэслэн шийдэх хэрэгтэй шүү дээ Бөхийн холбоо,цэц дүрмээ нарийн хэлэлцээд эцсийн хувилбараар наадмын наана гаргаж өг. Баяр наадмын асуудлыг шүүхээр шийдэж болохгүй

Avatar

бөх 2021-05-18 202.179.27.92

тэгш ой гэдэгээ боль хэдэн бөх барилдсанч ялгаагүй өгдөг цолоо хуучин журмаар нь өг арслан түрүүлвэл аварга, аварга ьүрүүлбэл даян аварга өг үзүүрэлсэн бөхөд цол алгасч өгч болохгүй, тэндээс л будлиан гараад байгаа. хөлийн цэц хөдөлгөөнтөй байх хэрэгтэй нэг аймгийн хоёроос гурван шүүгч шүүж болохгүйг анхаар. допинтой бөхөд унасан бөхөд нөхөж цол өгдөг буруу

Avatar

бөх 2021-05-18 103.229.120.35

Тэгш ойн жилд цол олгодог болчтх хэрэгтэй . Бусад жилүүдэд цолоо хамгаалаад л явна биз

Avatar

Монгол улсын иргэн 2021-05-18 202.9.46.244

Энэ хэдэн хэнд ч хэрэггүй махан боодгуудад зориулж хууль гаргаад яадаг байнаа. Ганц хадаас хадаж үзээгүй идэшний туламнуудад үхсэний нь цол олгох вэ. Жилд улсын баяр, цагаан сараар л үндэсний уламжлалт соёлын хэмжээнд үзүүлэн тоглолт хийвэл болоо ш дээ. Ид ажиллах насны хэдэн мянган залуучууд бөх нэрээр биеэ оторлож бас дээр нь бөөн мөнгө авч суух юм. Ард түмний татварын мөнгийг ийм элий балай юманд зарцуулахаа болиочээ энэ төр засагын толгойд суугаа хүмүүс.

Avatar

Зочин 2021-05-18 192.82.71.115

Аймгийн наадам улсын наадам хамт
Аймгийн наадмийг улсын цолтон очоод хэн цол авмаар байна гэж гэдийж суугаад үймүүлчихдэг.
Допингийн хариу гарсан хойно цагаан сараар цолыг өгч байя
Засаг дарга аймгийн цолыг Ерөн хий сайд улсын цол өгч байя

Avatar

МОНГОЛ БӨХ 2021-05-18 202.179.24.202

ЗА ЯАХАВ. НАЧИН ХАРЦАГА ЗААН ГАРЬД АРСЛАН ЦОЛУУДЫГ НЭГ МУУХАН ДҮЙЦҮҮЛЭЭД Ч ЮМ УУ ДАВАА ТООЛООД Ч ЮМ УУ ОЛГОЧИХДЫМ БАЙЖ….. ТЭГШ ОЙ МОЙ ГЭХЧИЛЭН. АВРАГА ЦОЛЫГ БОЛ ХАРИН ТЭГЖ БОЛОХГҮЙ Л ДЭЭ… ТЭГШ ОЙ БАЙН УУ СОНДГШЙ ОЙ БАЙН УУ 10 ДАВСАН УУ 9 ДАВСАН УУ. БҮҮР 12 ДАВСАН УУ ЕРДӨӨ Ч ПАДГҮЙ. УЛСАД 2 ТҮРҮҮЛЖ БАЙЖ Л АВРАГА БОЛНО. НЭГ ТҮРҮҮЛСЭН БОЛ МЯНГА ТЭГШ ОЙ БАЙСАН Ч АВРАГА ӨГЧ БОЛОХГҮЙ ЭЭ…. МОНГОЛ БӨХИЙН АМИН СҮНС ДАРХЛАА НЬ АВРАГА ЦОЛТНУУДДАА ОРШДОГ ЮМ АА

Avatar

Зүтгэлтэн 2021-05-18 64.119.21.16

Тэгш ой гэдэг тэнэг ойлголтыг март. Баяр бол баяр. Зүгээр давааны тоогоор цол олгодог болчих. Ер нь бөхийн нэр хүнд хогийн саванд орсон. Сүүлийн хоёр жил бөхийн барилдаан болсонгүй гээд харамсах амьтан бараг байхгүй. Хийх ажилгүй тэнэг бөх энд тэнд тэнэж явсан гэж ярьдаг болсон.

Avatar

oyun 2021-05-18 202.126.89.197

Ардын хувьсгал ялсан юм чинь тэгж хэлхээс яах вэ дээ зарим үнэн юм үнэнээрээ байх хэрэгтэй шүү хэлмэгдэл бол оор хувьсгал хэлмэгдүүлэх гэж хийгээгүй биз дээ. Төр зарим зүйлд зоригтой төмөр нүүртэй байх хэрэгтэй допингоо 2 жил болго

Avatar

zochin 2021-05-18 202.126.89.197

2 jileer has daa

Avatar

МАГАЛЖАВТ 2021-05-18 202.179.24.202

ДАРАА ЖИЛИЙН ХНЬ НААДМЫН ӨМНӨ ЦОЛЫГ НЬ ОЛГОЧИХМООР ЮМ БИЛЭЭ ДЭЭ… ШУЛУУХАН … НЭГ МӨР… БАРЬЦ СОНГОХЫГ ХАРИН ХЭЛЖ МЭДЭХ ЮМ АЛГА ….ДОПИНГТОЙ ТЭМЦЭХ АРГАА НЭГ Л САЙН ОНОЖ ЧАДАХГҮЙ Л БАЙХ ШИГЭЭ

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-05-18 202.9.46.35

энэ зун БАТСУУРЬ ДОПИНГТОЙ ТҮРҮҮЛЖ ШУУД ДАРХАН АВАРГА БОЛОХ ЮМ БАЙНА ЭНЭ БОЛ НЯМДОРЖИЙН ЗОХИОЛООР ХИЙГДСЭН ХУУЛЬ БАЙНА ЕР НЬ ТОМ ОЙГООР 1024 БАРИЛДАХ НЬ ЦОЛНЫ ХУВЬД :-, ТАЙ АДИЛ Л БАЙХ ЁСТОЙ ОДОО БААХАН ЧАНАРАГҮЙ НАЧИНГУУД ТӨРНӨ ЕР НЬ УЛС ТӨРЧИД МОНГОЛ БӨХИЙГ БАЛЛАЖ ДУУСЛААДАА ЭНЭ ХУУЛЫГ ХАРААД ШУУД НААДАМ ҮЗҮЭХ СОНИРХОЛГҮЙ БОЛЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-05-18 163.172.149.69

Тувачууд шиг ядаж 80 кг хүртэл ба түүнээс дээш гэж хуваахгүй бол илүү жин ялалтын 80% хүртэл дангаараа хангадаг байхад бөхчүүд сумочид шиг жин нэмэх замаар л явна.Монгол бөхөд хурд, олон мэхнүүдийг нь үлдээх бол заавал жингээр ангилах ёстой.Адилхан цолыг нь өгөөд л явхад болно.

Avatar

Зочин 2021-05-18 163.172.149.69

Оюунболдын царай нь тэнэгэрлийн шинжтэй.Нүд нь яавч эрүүл сэтгэцтэй хүнийх биш.

Avatar

Намчин 2021-05-18 124.158.69.81

Оюунболдоос Увсынхан айж чацга харваж байгаагийн нэг нь 163-69 кодтой нөхөр мөн байна.Барилдаад ойчих бол бөхийн жишиг ,чи ойчсон Батсуурийн төлөөнөө өс зангидаж үзэн ядах нь юу билээ. Харин чи минь ингэхэд солиотой ч юмуу дебиль ч байж мэдэх шинжтэй хүн байна шүүдээ.Шар хадпандаа хэвтээд чацгаа цувуул. Зөвлөе

Avatar

Зочин 2021-05-18 51.68.142.140

Та Увс гэж яс хаяад Хэнтийн ажилсаг буриад уу? Сурснаараа нүүрээ нууж малчин Монголчуудыг хагалаад одоо та нар Монголд газар авахгүй шүү.Халхын хамгийн сайхан нутгийг ард түмэнд нь өгөөд зайлах болох вий дээ.

Avatar

Зочин 2021-05-18 192.82.70.60

АРДЫН ХУВЬСГАЛ ГЭЖ ХЭЛЭХЭЭ ХЭЗЭЭ БОЛИХОВ ОРОС ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛ ГЭХЭЭ АЛЬ ХЭДИЙН БОЛЧИХСОН Ш ДЭЭ МАНгаруудАА

Avatar

zochin 2021-05-18 98.215.126.149

ardiin huvisgal gedeg ugnees aij tservedeg ulsuud bol luuhaanuud l baidag.Ted bas umnu n hujaagiin mungu harmaalj tulburt n Suhbaataruun hushuug buulgah gej uzeed baraagui bilee..

Avatar

Зочин 2021-05-18 192.82.70.60

ХУВЬСГАЛЫН БАЯР НААДАМ ГЭЖ ХЭЛЭХИЙГХОРИГЛООЧЭЭ ХУВЬСГАЛД ХЭЛМЭГДЭГСЭДИЙН ҮР САД БАЯРЛАХГҮЙ БАЙГАА ШҮҮ

Avatar

zochin 2021-05-18 43.228.129.119

Монгол бөхийг заримдаа соёл гэх юм . үнэхээр соёл бол шоу хэлбэрээр хөгжүүлэх.Харин спорт бол Олимп,Дэлхийн тэмцээнээс 2 нэг жинд хоёр аврага зэрэг төрдөгүйг бодмоор. 1024 бөх барилдахад 2 аврага зэрэг төрөх магадлал ихтэй юм. Бөхийн холбоог ухаалаг , шигжлэх ухааны боловсролтой улс төрч бус хүнээр удирдуулж гэмээн шинэчлэл явагдана.

Avatar

zochin 2021-05-18 43.228.129.119

Бөхийн төлөө , зан заншил соёлын төлөө санаа тавьж байгаа нь сайхан.512 бөх жилд Улсын баяраар 1 удаа барилдахаар түрүү бөх 9 давахнээ , гэтэл 1024 бөхөөс 9 давах бүтэн жилийн туршид бэлтгэл хийж 512 -аас 9 давж түрүүлэхтэй адил үнэлэмжтэй байдаг, мөн 1 даваа илүү даваад 2 удаа /2 жил / 18 давах хүнээс илүү цол авдаг нь азын суглаа гэлтэй ийм харьцангуй амжилт үнэлэх нь шударга, зарчимч ёс мөн үү. Бөхчүүд авна, иднээ , аз таарлаа гэхээсээ урьд үнэхээр спорт бол хөдөлмөр зарцуулалтаа үнэлэх

Avatar

Болд 2021-05-18 202.126.94.196

Допингийн хариуны дараа цол өгөх нь зөв
1024 бөх барилдахад үзүүрлэсэнд аварга цол өгөх буруу
Улс аймаг сум нэг зэрэг баяр тэмдэглэх чинь зөв санаа
Бөх болон дарга нар наадам хэсч үймүүлдэг ажил назгайрдаг багасна Тэд нар чинь л эсэргүүцэж байгаа юм

Avatar

Зочин 2021-05-18 183.177.98.42

энэ бөхчүүдийн цол энэ тэрд төр ингэж оролцож анхаарал тавих шаардлага ч бхгүй, тэр холбоо нь шийдээд явна биз, бас тэр допинг энэ тэрийг нь зөвшөөрчих хэрэгтэй, зүгээрэл японы сумо шиг хая.

Avatar

Кса 2021-05-18 192.82.74.202

Улс, аймаг, сумын наадмыг зэрэг нэг өдөр явуулах нь зөв байх аа. Тэгэхгүй бол тухай орон нутгийг гутааж байгаа ч юм шиг, хэдэн хэсүүл том цолтой бөхчүүд орон нутаг дамнаад тухайн нутгийн наадмуудыг будлиантуулдаг. Зүгээр шударгаар барилддаг бол ч яахав гэхсэн. Орон нутгийн залуу эсвэл ахмад бөхчүүдийг айлгаж дарамталж байгаад наадмын түрүүг аваад явдаг новшнууд зөндөө шүү. Амьдрал дээр нөхцөл байдлыг гүнд нь орж судалж байж хууль дүрэм журам гаргаж байгаач дээ.

Avatar

Зочин 2021-05-18 202.55.188.86

Сэргээш хэргэлсэн зарим нь 2 жил зарим нь 11 сар барилах эрхээ хасуулж таарахгүй шүү дээ. Адилхан 2 жил хасах хэрэгтэй. Шинэ дүрмээр бол 4 жил барилдахгүй юм билээ. Наад 11 сар чинь ноотой, Батсуурьт зориулсан 11 биздээ.Үүнийг 24 сар болгох.

Avatar

Зочин 2021-05-18 163.172.149.69

Дэлхийд допингууд дотроо олон төрөлд хуваагддаг, шийтгэлүүд нь өөр байдаг.

Avatar

Зочин 2021-05-18 192.82.68.210

хурдан шийдээчээ

Avatar

Зочин 2021-05-18 192.82.65.224

хэн маргаад байгаан. маргах хүн байхгүй чамаас өөр

Avatar

чоог 2021-05-18 202.55.188.88

Бүх аймаг сумд улстай зэрэг нэг өдөр хийдэг байх нь зүйтэй. 7 сарын 11-нд үнэндээ ямар нэг хувьсгалт эргэлт, зэвсэгт тэмцэл, дайснаас чөлөөлсөн үйл явдал болоогүй ердийн нэг өдөр л байсныг хувьсгалын ялалт малалт гэсэн ху өнгө оруулаад хаясаны гор гарч байна.

Avatar

Зочин 2021-05-18 202.21.126.30

Улс, аймгийн, сумын наадмыг зэрэг зохион байгуулах заалт маш зөв заалт байна.

Avatar

Иргэн 2021-05-18 202.9.46.140

Мөнгөнтамир гуай юу нь маргаан дагуулаад байгаа юм? Яах гэж дандаа хагаралдаан үүсгэх гэж ингэж байдаг юм? Шийдээдп л аль болохоор зохицуулах гээд ядаж байхад болиороо…

Avatar

Зочин 2021-05-18 64.119.18.29

Барьц сонгох нь буруу . цаг тогтоогоочээ тэхгүй бол бас л сунжрана биз дээ. зарим нэг бөх хэтэрхий зугтаагаад байгаа байдал нь үэгчидэд таалагддаггүй . Хурдан шуурхай уран сайхан барилдсан бөхөд түррүүлээгүй шагнал өх хэрэгтэй. барилдаан сунжруулсан бөхөд гурав хүртэл сануулга өх хэрэгтэй .

Avatar

Зочин 2021-05-18 163.172.149.69

Цаг мэдээж тогтоох байлгүй дээ.Тэгээд мэх хийснийг нь,ямар мэх хийснүүдийг нь тоолоод л аль идэвихтэй барилдсаныг нь ялуулах байх.Ганцхан зэрэг унахад,маргаантай байвал мэх хийсэнд нь ялалт өгдөг бологох хэрэгтэй байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж