Голомт буурах хүртэл төсөвгүйгээр халдваргүйтгэл хийж байна | News.MN

Голомт буурах хүртэл төсөвгүйгээр халдваргүйтгэл хийж байна

Голомт буурах хүртэл төсөвгүйгээр халдваргүйтгэл хийж байна

Голомт буурах хүртэл төсөвгүйгээр халдваргүйтгэл хийж байна

Цар тахлын халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд ариутгал, халдвагүйтгэлийн ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас тодрууллаа.


-Нийслэлийн хэмжээнд нийтийн зам, үйлчилгээний талбайн халдваргүйтгэл хэзээнээс эхэлсэн бэ. Явц хэдэн хувьтай байна вэ?

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг үндсэн бодлогоор хариуцаж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Халдваргүйтгэлийн ажил энэ жил гуравдугаар сарын 16-наас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог тусгаарлалт авах үед автомашинуудын халдваргүйтгэлийн ажлыг хийснээр эхэлсэн. Түүнээс хойш тусгаарлалтад авсан байруудад ариутгалын ажил хийгдсэн байгаа. Харин нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 30-наас Улаанбаатар хотын ерөнхий менежер, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн захирал хамтран “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд мананцар үүсгэгч машинаар халдваргүйтгэл хийх” хуваарь баталсан. Өнөөдрийг хүртэл нийслэлийн найман дүүргийн хэмжээнд дөрвөн удаагийн давтамжтай халдваргүйтгэлийн ажил зохион байгуулаад байна. Өөрөөр хэлбэл, дүүрэг тус бүрт дөрвөн удаагийн давтамжтай нийтийн зам, талбайн ариутгал хийгдсэн гэсэн үг. Энэ ажлыг хот тохижилтын газрын тав, хувийн компанийн хоёр машин буюу нийт тусгай зориулалтын долоон машинаар хийж байгаа. Одоогоор тус машинууд 736 удаагийн эргэлт хийж, 37.2 сая метр квадрат талбайг бүрэн ариутгаад байгаа юм.

МАНАНЦАР ҮҮСГЭЖ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙСЭН АНХНЫ УЛС МОНГОЛ

-Энэ онд захирагчийн албаны хот тохижилтын төсөвлөгдсөн зардлаас халдваргүйтгэл ажилд хэчнээн төгрөгийн санхүүжилт батлаад байгаа вэ?

-Халдваргүйтгэлийн ажлын төсөв санхүү албан ёсоор батлагдаагүй байгаа. УОК, НОК-ын зүгээс цар тахлын тархалт өндөр эрсдэлтэй байгаа учраас ажлаа зохион байгуул гэдэг чиглэл өгсөн. Тиймээс голомт буурах хүртэл ажил бол хэвийн үргэлжилнэ. Гүйцэтгэл хийгдсэний дараа тодорхой хэмжээний төсөв санхүүг шийдвэрлэж өгнө гэсэн. Гүйцэтгэгч болон бодис нийлүүлэгч хоёр байгууллагуудын зүгээс харилцан уялдаатай ажиллаж, ажлыг зогсоохгүй байх тал дээр анхаарч байна.

-Гудамж, талбайн цэвэрлэгээний ажилд мананцар үүсгэгч тусгай ариутгалын бодисоор хэдэн техник ажиллаж байна. Мөн цэвэрлэгээний тусгай машинуудын хүрэлцээ хэр байгаа вэ?

-Тусгай машин дутагдаад байгаа асуудал байхгүй. Бага нутаг дэвсгэртэй дүүрэгт нэг өдөр, Баянзүрх зэрэг томоохон дүүргүүдэд долоон машин хоёр өдрийн дотор халдваргүйтгэл хийгээд явж байна. Гэхдээ дүүргийн нутаг дэвсгэрийн бүх хэсэгт ариутгал хийгдэнэ гэж иргэд ойлгож болохгүй. Хүн их зорчдог, өвчин тархах эрсдэл өндөр байдаг автобусны буудал, худаг, томоохон хүнсний дэлгүүр, тоглоомын талбай зэрэг газарт халдваргүйтгэлийг тогтмол давтамжтай хийж байгаа.

-Алслагдсан дүүргүүдийн тухайд гудамж, талбайн цэвэрлэгээний ажил эхэлсэн үү?

-Багахангай, Налайх дүүргүүдэд халдваргүйтгэлийн ажлыг хийж байна. Багануурын хувьд хотын статустай учраас ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Ингэснээр нийт найман дүүргийн хэмжээнд тав дахь удаагийн мананцар халдваргүйтгэлийн ажил эхэлж байна. Өнөөдөр Хан-Уул дүүргээс эхэллээ. Монгол Улс Covid-19 халдвар анх бүртгэгдсэнээс хойш халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлсэн. Мананцар үүсгэж халдваргүйтгэл хийдэг тохиолдол манай улсад л анх удаа хийгдэж байгаа.

-Өмнө жилүүдтэй харьцуулахад халдварын нөхцөл байдлын хувьд ариун цэвэр ямар түвшинд байна вэ?

-Харьцангуй сайн байна. Өнгөрсөн жил 3-10 дугаар сарын хооронд нийт долоон удаагийн давтамжтай ариутгал, халдваргүйтгэл хийсэн байгаа. Энэ жилийн тухайд бид эхний байдлаар халдваргүйтгэлийн долдугаар сарын 1-н хүртэл хийх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Нийт долоон удаагийн давтамжтай ариутгал хийхээр хуваарь гаргаж төлөвлөгөөг боловсруулсан.

-ААН, иргэд өөрсдийн харьяа зам талбайг хэр цэвэрлэж байна. Энэ тал дээр байгууллагуудад холбогдох дүрэм, журмыг өгсөн үү?

-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын халдваргүйтгэлийн ажлыг манай байгууллага хариуцаж зохион байгуулалт хийн ажиллаж байгаа. Ариутгалын ажил үндсэн гурван чиглэлээр хийгдсэн. Голомтын эцсийн, маршрутын, урьдчилан сэргийлэх зэрэг үндсэн чиглэлүүд бий. Тодруулбал, голомтын буюу халдвар авсан иргэний гэрийн халдваргүйтгэлийн ажлыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн  мэргэжлийн баг хийж байгаа. Халдваргүйтгэлийн ажил өдөр бүр, тасралтгүй зохион байгуулагдаж байх ёстой. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс хөл хорио тогтоосонтой холбогдуулан голомтын халдваргүйтгэл буюу халдвар авсан иргэний явсан маршрут, хаагуур зорчсон тухай мэдээлэл манайд ирдэг. Энэ маршрутын дагуу халдваргүйтгэлийг мэргэжлийн  тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаар хийж, гүйцэтгүүлэх ажлыг мөн зохион байгуулж байна. Цаг агаар дулаарч байгаа энэ үед мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар цар тахал хамгийн их голомтолж тархаад байгаа бүс, орон сууц, гэр хорооллын орчны халдваргүйтгэлийн ажлыг давтамжтай хийж эхэлсэн нь үр дүнтэй байгаа.

-Цаашид нийслэлийн орчны бохирдлыг багасгах тал дээр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа талаар?

-Бид урьд нь халдваргүйтгэлийг шүршдэг, механик төхөөрөмжөөр хийдэг байсан бол Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс тодорхой чиглэлийн шаардлагууд тавьсны дүнд мэргэжлийн байгууллагууд мананцар үүсгэдэг автомат төхөөрөмжтэй болсон. Тухайн орчноо ариутгах, цахилгаанд залгадаг ийм төрлийн ариутгалын төхөөрөмжийг байгууллагууд их хэрэглэж байна. Тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хүн хүчний хувьд бололцоотой, бэлтгэгдсэн байна. Голомтын халдваргүйтгэл хийж байгаа байгууллагууд бүгд ЗӨСҮТ-ийн мэргэжлийн сургалтад хамрагдаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналттайгаар өдөр бүр маршрутын болон голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийдэг. Тиймээс байгууллагууд боловсон хүчний хувьд ч, багаж тоног төхөөрөмжийн хувьд ч чадавхижсан байгаа. Цаашид техник хэрэгслээ нэмэгдүүлэх, ариутгалын ажлыг халдварын голомт буурах хүртэл тогтвортой хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-05-18 202.179.24.190

Манай Сайд дарга , Төрийн албаныхан Тахалаар далимдуулж ямарч Хяналтгүй сайхан чөлөөтөй Хулгайлж идэж байгаа ш дээ,

Avatar

1 2021-05-18 202.179.26.142

МАНАНЦАР ҮҮСГЭЖ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙСЭН АНХНЫ УЛС МОНГОЛ
Эд нар дарга нараа дагаад солиорчихож:

Avatar

Зочин 2021-05-18 202.55.188.94

Zugeer l mungu ideh arga. Avtobusaa ariutga, avtobusnii buudlaa ariutga. Hotiin zahiin jijig delguur horshoo bol barag ariutgal hiidgiimuu gemeer zavaan baidag

Avatar

Зочин 2021-05-18 98.42.137.30

Энэ харин дэлхийд байхгүй тэнэглэл байна шүү. Дэлхийд ганцаараа дэлхийн агаарыг ариутгадаг орон гэдэг онигоонд орлоо. Мөнгөө үрж ядсан баян орнууд хүртэл гудамжныхаа агаарыг ариутгахгүй байгаа. Битүү орчинд л халдвар тарна гэдгийг тогтоочихсон. Мөнгө үрэх аргаа,идэх аргаа олчих юмаа

Avatar

Зочин 2021-05-18 156.22.252.9

estoi unen shuu agaart hort hii tsatsaj harin buur horduulj bgaa yum bishuu. Mergejil medlegtei hun bna uu ene mongold. Hend ch hereggui tumur neg negendee zuuj ogch buugnuruhuu bolichihvol ene chin harin tus bolno shuu

Avatar

Zoch 2021-05-18 64.119.23.87

Uls b.na daa.Hil gaaliig tsegtsleech 1mashin nevterhed 30.000.000 saya dagaad.yumnii une diildehee bolloo.Esvel bodlogoor sunuuj b.na uu

Avatar

zochin 2021-05-18 202.9.41.5

gadaa orchind virus baig undesgui.Delhiid gantsaaraa onigoo bolj bn daa

Avatar

Зочин 2021-05-18 124.158.113.3

ene eliirlee boliosoi.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж