Илүү цагаар ажилласнаас болж олон зуун мянган хүн нас бардаг | News.MN

Илүү цагаар ажилласнаас болж олон зуун мянган хүн нас бардаг

Илүү цагаар ажилласнаас болж олон зуун мянган хүн нас бардаг

Илүү цагаар ажилласнаас болж олон зуун мянган хүн нас бардаг

Хэт олон цагаар ажиллах нь жил бүр хэдэн зуун мянган хүний нас барах шалтгаан болж байгаа талаар ДЭМБ-ын судалгааны тайланд өгүүлжээ.

ДЭМБ анх удаа уртасгасан ажлын цагтай холбоотой эндэгдлийн талаар явуулсан судалгааныхаа тайланг өнөөдөр “Environment International” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Судалгаагаар 2016 онд л гэхэд хэт олон цагаар ажилласан 745,000 хүн зүрх судасны өвчлөл, цус харвалтаар нас баржээ.  Уг судалгааг Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн баруун эргийн бүс нутгийн улс орнуудад хийсэн байна.

Цар тахлын үед энэ байдал улам даамжирч, илүү олон хүн дээрх шалтгаанаар нас барж болзошгүйг ДЭМБ анхааруулжээ.

Долоо хоногт 55 болон түүнээс илүү цаг ажиллавал цус харвах магадлал 35 хувь, зүрх судасны өвчлөлөөр нас барах эрсдэл 17 хувиар нэмэгддэг байна. Хэт олон цаг ажилласнаас болж нас барсан хүмүүсийн дийлэнх буюу дөрвөн хүн тутмын гурав нь ахимаг насны эрчүүд байжээ.

ДЭМБ-ын тайланд дурдсанаар цар тахлын үед хөл хорио тогтоосон улс орнуудад ажлын цаг 10 хувиар уртассан байна. Иймд албан байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэндийн эрсдэлийг анхаарахыг уриалаад, энэ нь ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлөхийг онцолсон байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-05-17 202.131.227.42

Turiin albanii darga nar jolooch nariin mash ih iluu tsagaar ajiluuldag. ymar ch nemelt huls tsalin bhguigeer. odoo bolimoor bainaa.

Avatar

ИРЭН 2021-05-17 202.126.89.45

ХҮНИЙ АМРАЛТ АЖИЛ ТЭНЦҮҮ БАЙХ ЁСТОЙ. СИНГАПУР СОЛОНГОС ИХ АЖИЛЛАДАГ. ЭНЭ НЬ ТИЙМ Ч БАХАРХУУШТАЙ ЗҮЙЛ БИШ. ХАРИН БАРУУНЫ ОРНУУД ОК. ХҮН НЭГ Л АМЬДРАХ УЧРААС ХЭДЭН ЦААСНЫ ТӨЛӨӨ УТГА УЧИРГҮЙ АМРАЛТГҮЙ АЖЛААД ҮХНЭ ГЭДЭГ ХАРАМСАЛТАЙ. АЖИЛЛАХ Ч ХЭРЭГТЭЙ АМРАХ Ч ХЭРЭГТЭЙ. ХАРИН ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛГЭЭ МОНГОЛ ЗАГВАРТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

Avatar

зочин 2021-05-17 202.21.100.210

Хэт их цагаар ажиллавал бас үхнэ.
Ер нь хүн яваандаа үхнэ

Avatar

Зочин 2021-05-17 64.119.24.69

Хүн ажиллахгүй бол үхдэг 100% үнэн энэ юм.

Avatar

Зочин 2021-05-17 64.119.23.151

z**l

Avatar

Зочин 2021-05-17 82.16.133.128

Хүн олон цагаар, илүү цагаар ажилласнаас болж нас бардаг нь мэдээж байдаг. Гэхдээ, ажиллахгүй залхуурч явснаас болж, арчаагүйтэж явснаас болж нас бардгийн хажууд бол маш цөөхөн гэж хэлж болно доо. Тэгээд ч, олон цагаар ажилладаг хүмүүсээс нас бардаг нь спорт хийдэггүй, тэрүүхэндээ робот шиг мал болсон улсууд нь л үхдэг юм шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж