Хан-Уул эко дүүрэгт “Өрх бүр хашаандаа мод тарья” аян эхэллээ | News.MN

Хан-Уул эко дүүрэгт “Өрх бүр хашаандаа мод тарья” аян эхэллээ

Хан-Уул эко дүүрэгт “Өрх бүр хашаандаа мод тарья” аян эхэллээ

Хан-Уул эко дүүрэгт “Өрх бүр хашаандаа мод тарья” аян эхэллээ

Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 100  хороодтой хамтран 5000 орчим айл өрхүүдийн  хашаанд мод тарих ажлаар эхлүүлсэн.

Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүрэгт 14 төрлийн  модны 3250 ширхэг тарьц, суулгацыг гэр хорооллын 13 хорооны өрхүүдэд хүлээлгэн өгч, тарьц, суулгацыг ургуулахад шаардлагатай 26 тонн холимог хөрс, 245 тонн литр усыг айл өрхүүдэд хуваарилан өгөх зэрэг ажлыг зохион байгууллаа.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, Б.Өнөбат, Хан-Уул дүүргийн Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй тарьц, суулгацыг  айл өрхүүдэд хүлээлгэн өгөхдөө давхар гэрчилгээ олгож ургалтыг анхаарах, зөвлөгөө өгөх, урамшуулал олгох зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Цаашид өрх бүр хашаандаа мод тарьснаар агаар цэвэршүүлэх, орчны бохирдол, дуу чимээг бууруулах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг давуу талуудыг бий болгож эрүүл, ая тухтай амьдрах орчин бүрдэх юм.

Хан-Уул Эко дүүрэг зорилтын хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрийн 105мкв талбайг зүлэгжүүлж, 300,0 орчин мод, бут, сөөгийг тарьж ургуулсан байна. Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил дүүргийн хэмжээнд 5 дугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Иймд ЭКО дүүргийн иргэн бүр хашаандаа мод тарьж эрүүл Эко орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг хамтдаа БҮРДҮҮЛЦГЭЭЕ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-17 202.9.40.125

Алдаржавхлан хүүхэн хуурдаг шигээ хүмүүсийг хуурна гэж бодсон юмуу хаашаа ч юм

Avatar

СОНГОГЧ 2021-05-17 202.9.46.221

ХАН-УУЛ ЭКО ДҮҮРЭГ БИШ. ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ЭРГЭН ТОЙРОНД 200-500 М ГАЗРЫГ ХАР. МАШИН БОЛОН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ НЬ АВАХ ЮМ БАЙХГҮЙ, НЭЛ ХОГ ШОРОО, ОВОГ ТОВОН, НҮХ, ОВООЛСОН ШОРОО. ТӨВ ЗАМ ДАГУУ БАС АДИЛХАН, ТОХИЖОЛТ ГЭЖ 00. ТЭГСЭН ХЭРНЭЭ ГАЗАР САЙГҮЙ ЭКО ГЭЭД БИЧЭЭД ХАДЧИХСАН.

Avatar

Зочин 2021-05-17 202.126.88.186

⚠ ХАВАР БҮР УУЛНААС МОД ТАСАЛЖ ИРЖ ХОТОД СУУЛГААД НАМАР НЬ ТҮҮНЭЭ "ХУРААЖ ИДЭЭД" 30 ГАРУЙ ЖИЛ БОЛЛОО…
НӨГӨӨ МУУ ОРОСУУД 70 ЖИЛИЙН УРД СУУЛГАЖ ӨГСӨН УЛИАС НЬ Л ӨӨРӨӨ УРГААД Л…..
⚠ АРД ИРГЭД МОД НОГОО ЦЭЦЭГ ТАРИВАЛ ТАРИСАН ШИГ ТАРИАСАЙ !!!
⚠ ГАНЦХАН МОД ТАРИАД БҮХ ЮМ САЙХАН БОЛЧИХГҮЙ ТУЛ ТӨР ЗАСГААС ХОТ ДОТОРХИ ЗАМ ТАЛБАЙНУУДАА ТӨРӨЛ БҮРИЙН ХАТУУ ХУЧИЛТУУД САЙН ХИЙГЭЭСЭЙ !!!!

Avatar

Зочин 2021-05-17 64.119.19.13

туул голоо хамгаалахгүй бургас модыг нь ССАМАР мэтийн л**** нараар хядуулаад байхаар ямар ЭКО байх билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж