“Covid-19-ийн энэтхэг хувилбар дархлаажаагүй хүмүүс дунд түймэр шиг тарна” | News.MN

“Covid-19-ийн энэтхэг хувилбар дархлаажаагүй хүмүүс дунд түймэр шиг тарна”

“Covid-19-ийн энэтхэг хувилбар дархлаажаагүй хүмүүс дунд түймэр шиг тарна”

“Covid-19-ийн энэтхэг хувилбар дархлаажаагүй хүмүүс дунд түймэр шиг тарна”

Нэгдсэн Вант улсын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок "Энэтхэгт үүссэн Covid-19 өвчин үүсгэгч вирусийн шинэ хувилбар олон улсад вакцин тариулаагүй хүмүүсийн дунд түймэр мэт хурдан тарах аюултай" хэмээн анхааруулжээ.

Тэрбээр “Энэтхэгт үүссэн хувилбар Английн Болтон, Блэкберн тэргүүтэй зарим хотуудад хурдтай тархаж байна. Гэхдээ вакцинууд тус хувилбараас сэргийлж байгаа тухай сайн мэдээ бий. Олон улс өдгөө өвчлөл, вакцинжуулалт хоёрын уралдааны голд оршиж байна. Харин Энэтхэгийн шинэ хувилбар вирусийн талд хүч нэмж байна. Тиймээс ард түмэн илүү идэвхтэйгээр вакцин тариулах шаардлага үүслээ” хэмээн ярьжээ.

Хэнкок шинэ хувилбарын халдварлах хурдыг вакцин тариулаагүй хүмүүсийн дунд түймэр шиг хурдан тарна хэмээн зүйрлэн сануулав. Түүний мэдээлснээр, Их Британид одоогийн байдлаар шинэ хувилбараар өвчилсөн 1300 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-17 192.82.83.41

Вакцин голоод тэнэгтээд байсан хүмүүс тариулаад хэрэггүй дээ.

Avatar

Зочин 2021-05-17 192.82.73.115

Тх. Мутац ороод ирэхийн алдад 3 дахь тун байж байг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж