Нэгдсэн Вант улсын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок "Энэтхэгт үүссэн Covid-19 өвчин үүсгэгч вирусийн шинэ хувилбар олон улсад вакцин тариулаагүй хүмүүсийн дунд түймэр мэт хурдан тарах аюултай" хэмээн анхааруулжээ.
Тэрбээр “Энэтхэгт үүссэн хувилбар Английн Болтон, Блэкберн тэргүүтэй зарим хотуудад хурдтай тархаж байна. Гэхдээ вакцинууд тус хувилбараас сэргийлж байгаа тухай сайн мэдээ бий. Олон улс өдгөө өвчлөл, вакцинжуулалт хоёрын уралдааны голд оршиж байна. Харин Энэтхэгийн шинэ хувилбар вирусийн талд хүч нэмж байна. Тиймээс ард түмэн илүү идэвхтэйгээр вакцин тариулах шаардлага үүслээ” хэмээн ярьжээ.
Хэнкок шинэ хувилбарын халдварлах хурдыг вакцин тариулаагүй хүмүүсийн дунд түймэр шиг хурдан тарна хэмээн зүйрлэн сануулав. Түүний мэдээлснээр, Их Британид одоогийн байдлаар шинэ хувилбараар өвчилсөн 1300 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: RT