Цар тахлын улмаас нэг жил хойшилсон 69 дэх удаагийн “Miss Universe” тэмцээн өчигдөр (2021.05.16) АНУ-ын Флорида мужид болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээний ялагчаар Мексикийн гоо бүсгүй Андреа Меза тодорч, титмийн эзэн боллоо.
Өдгөө 26 настай Меза ялагч болсныхоо дараа инстаграмдаа “Үүнийг танд зориулж байна, Мексик улс минь” хэмээн бичжээ. Нийт 73 бүсгүй өрсөлдсөнөөс хоёрдугаар байранд Бразилын гоо бүсгүй Жулиа Гамма, удаах байранд Перу улсын гоо бүсгүй Жаник Макета Дел Кастилло нар орсон байна.
Мексикийн Чихуахуа хотноо төрсөн Меза программ хангамжийн мэргэжилтэй, өөрийн сонирхлоор загвар өмсөж, нүүр будалт хийдэг аж. Мөн тэрбээр жендерт суурилсан эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох кампанит ажил явуулдаг байна.
Ялагчийн титмийг гардаж авах үеэрээ Меза “73 гайхалтай бүсгүйтэй өрсөлдөөд ялагч болж, энд зогсож байгаадаа туйлын их баяртай байна. Мөрөөдөл минь биелж, би энэ үдэш энэхүү титмийг зүүгээд зогсож байна. Нийгэм хөжин дэвшихийн хэрээр бид хэвшмэл ойлголтуудаасаа салах хэрэгтэй болж байна. Миний хувьд гоо үзэсгэлэн гэдэг бол харагдах байдал биш юм. Бидний зүрх сэтгэл, биеэ авч яваа байдал хүний гоо үзэсгэлэнг илтгэдэг гэж боддог. Хэн нэгэн чамайг үнэ цэнэгүй гэж хэлэхийг хэзээ ч бүү хүлээн зөвшөөр” хэмээн хэлжээ.
Монгол Улсын хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан “Miss Universe” тэмцээнийг энэ жил өнжсөн билээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ