Вакцинжуулалтын гэрчилгээгээ хаанаас авч болох вэ? | News.MN

Вакцинжуулалтын гэрчилгээгээ хаанаас авч болох вэ?

Вакцинжуулалтын гэрчилгээгээ хаанаас авч болох вэ?

Вакцинжуулалтын гэрчилгээгээ хаанаас авч болох вэ?

Монгол Улсад 2020 оны нэгдүгээр сарын байдлаар интернэт хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрсэн. Үүний 2.1 сая нь гар утсаараа цахим сүлжээнд холбогддог хэрэглэгчид. Энэ нь гурван сая гаруй хүн амтайгаа харьцуулахад маш өндөр тоо юм. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын хоёр нь гар утсаараа цахим сүлжээнд холбогддог бөгөөд 15-34 насныхан хамгийн идэвхтэй байдаг гэсэн үг. Тиймдээ ч Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдийг бүртгэлжүүлж, цахим бүртгэлийг төрийн нэгдсэн E-Mongolia.mn цахим сайтад холбосон. Ийнхүү цахим хэлбэрт шилжсэн нь иргэд, олон нийт вакцинжуулалтын гэрчилгээ болон бусад 50 орчим байгууллагын  516 төрлийн үйлчилгээг цахимаар авахад илүү дөхөм болсон.

Өндөр настай хүмүүс ухаалаг утас ашигладаггүй учраас зарим төрлийн төрийн үйлчилгээ авахад багагүй саад бэрхшээл тулгарч буй. Үүний нэг жишээ нь вакцинжуулалтын гэрчилгээ юм.  

 ОЛОН НИЙТЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨС ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БОЛНО

Вакцины гэрчилгээг E-mongolia.mn сайтаас авах боломжгүй иргэд төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаас авч болох юм байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 110 ТҮЦ машин ажиллаж байгаагаас 70 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт бий.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.УРАНЦЭЦЭГ:

-Иргэд www.e-mongolia.mn сайт болон E-Mongolia гар утасны аппликейшнээс вакцинжуулалтын гэрчилгээгээ авах боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах ТҮЦ машинаас авч болно. Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрлах E-mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх төвд хандаж, вакцинжуулалтын гэрчилгээгээ авах боломжтой. E-Mongolia үйлчилгээг хурдан шуурхай хүргэх үүднээс  иргэд, олон нийтэд үйлчлэх төвөө тавдугаар сарын 9-нд нээсэн. Тус төвөөр ихэвчлэн цахим үйлчилгээг авах боломжгүй иргэд, ахмад настай хүмүүс их үйлчлүүлж байна. Иргэдийн ачаалал их байгаа тул Төв шууданд байрлах ТҮЦ машины тоог нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ, вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд цахим QR кодыг E-mongolia цахим системээс олгож байна. Одоогоор android үйлдлийн системтэй гар утастай хэрэглэгчдэд энэ QR олгогдож буй. Тун удахгүй IOS үйлдлийн системтэй гар утастай иргэдэд олгогдож эхэлнэ. Үүний зэрэгцээ, тухайн QR шалгах систем маань хараахан бэлэн болоогүй байна. Бид apple болон google-с хариу хүлээж байна. Хэрэв вакцины QR шалгах систем маань бэлэн болчихвол иргэд вакцины QR кодоо гар утаснаасаа уншуулаад байгууллага, үйлчилгээний газраар үйлчлүүлээд явах боломжтой. Харин цахим үйлчилгээг ашиглах боломжгүй иргэд вакцины гэрчилгээгээ ТҮЦ машинаас авч, түүнийгээ үзүүлэн албан байгууллага болон үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ бид иргэний үнэмлэхийн ард байрлах QR-т вакцинжуулалтын мэдээллийг оруулах ажлыг хийж байна. Энэ ажил дуусах шатандаа явж байна” гэлээ.

УЛСЫН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ БУЙ ТҮЦ МАШИНЫ ЖАГСААЛТ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж