Малчдын хөнгөлөлттэй зээлд 242 мянган малчныг хамруулна

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

Малчдын хөнгөлөлттэй зээлд 242 мянган малчныг хамруулна

Малчдын хөнгөлөлттэй зээлд 242 мянган малчныг хамруулна

Засгийн газраас өсдөг баялаг болох мал, малчдаа дэмжихээр хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Эдийн засгийг сэргээх 10 их наяд хөтөлбөрт дээрх хөнгөлөлттэй зээл хамаарч байгаа юм. Сүүлийн 3 жил баруун таван аймаг ган, зудтай малчид нь өөр аймаг дамжин нүүдэллэж, өнөө өвөл маш хүйтэн, хавар нь хахир орсноос олон мал цаг бусаар үрэгдэж, малчин өрхийн орлого тааруухан байгаа. Иймд Засгийн газраас 242 мянган малчин өрхөө дэмжихээр 200 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгож эхэлсэн. Зээлийг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл олгох юм. Зээлийг 36 сараар, 50 хүртэлх сая төгрөг байхаар тусгажээ.

Зээл хүсэгчдэд тавих шаардлага нь Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх, банкны салбар, тооцооны төв байрлах орон нутагт оршин суудаг, оршин суух бүртгэлтэй байх юм. Түүнчлэн мал аж ахуй эрхлэх зохих туршлага хуримтлуулсан байх, бэлэн мөнгөөр борлуулалт хийдэг түүхтэй эсвэл ирээдүйд бэлэн мөнгөөр борлуулалт хийж зээлийг буцаан төлөх боломжтой байх, малаа заавал даатгуулсан байхыг шаардахгүй ч даатгалтай малчдад зээл олгохыг чухалчлах аж.

Анхаарах зүйлсийн хувьд зээлдэгч зээл төлөлтийг 90-ээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн, зээлийг зориулалт бусаар ашигласан, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон үед зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн хөнгөлөлт олгохгүйг албаны хүмүүс тайлбарлаж байна.

Мөн ноос, ноолуурын салбарыг дэмжих замаар малын түүхий эдийн үнийг өсгөх боломжийг Засгийн газраас эрэлхийлж байгааг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлж байгаа юм.

Дээрх зээлийг малчид маш уриалагхан хүлээж авч байна. Хоршоолол эрхэлдэг малчид зээл авч, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг хэлж буй бол малчин өрхийн хувьд 5-10 сая төгрөгийн зээл авч саалийн үхэр, малын тоогоо өсгөх зорилгоор бог мал худалдаж авч байгаа аж. Мөн мал олонтой малчид гүний худаг гаргах, малаа чанаржуулахаар мах, сүүний чиглэлийн эцэг мал худалдаж авах зэрэг эдийн засгийн хувьд өгөөжөө өгч болох гарц гаргалгаа хайж хэрэгжүүлэхээр зүтгэж буйгаа хэлж байна.

Б.ОЧИРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж