ҮСХ: Татварын орлого өсч, өрхийн орлого буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

ҮСХ: Татварын орлого өсч, өрхийн орлого буурчээ

ҮСХ: Татварын орлого өсч, өрхийн орлого буурчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр (2021.05.17) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны эхний дөрвөн сарын үзүүлэлтийг танилцууллаа.

Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.АМАРБОЛД:

-Нийгмийн статистик төрөлт, нас баралтаас шууд хамааралтай байдаг. Он гарснаас хойш 23959 хүүхэд мэндэлсэн. Covid-19-ийн үед төрөлт төдийлөн нэмэгдээгүй. Монгол Улсад халдварт өвчний тархалт улирлын хугацаанд 2000-3000 тохиолдлын хооронд байдаг байсан. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Covid-19-ийн 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, цар тахлын нөхцөл байдал өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна.

Нийгмийн даатгалын орлого 15.1 хувиар, зарлага нь 17.4 хувиар өссөн. Нийгмийн даатгалаас  халамж авдаг хүмүүсийн  75.9 хувь нь буюу 344900 хүн өндөр настны тэтгэвэр авдаг. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй 69977 хүн тэтгэмж авч байна. Нийгмийн халамж нэмэгдэж, нийгмийн даатгалд сайр дураар хамрагдах иргэдийн тоо буурсан.

 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар өрхийн хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 24.4, хөдөө аж ахуйн орлого 17.1 хувь, цалин хөлсний орлого 11.7 хувиар буурчээ.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОРЛОГО 34.1 ХУВИАР ӨСӨВ

Үндэсний тооцоо, судалгаа, шинжилгээний газрын дарга А.ДЭМБЭРЭЛ:

-ДНБ 9.2 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны эхний улирлын байдлаар хөдөө аж ахуйн салбарын орлого 14 хувиар, аж үйлдвэр, барилгын салбаынх 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй байсан. Тухайлбал, уул уурхайн салбар 29.7 хувь, үйлчилгээний салбар 6.5 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн 10.7 хувиар тус бүр буурсан үзүүлэлттэй байсан.

Харин 2021 он гарсаар эхний улиралд хөдөө аж ахуйн салбар 6.6 хувиар буурч, дотоодын нийт бүтээгдэхүүн 15.7 хувь, уул уурхайн салбар 34.1 хувь, үйлчилгээ 3.6 хувь өссөн үзүүлэлттэй гарчээ.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч М.ОЮУНЖАРГАЛ:

-Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт улсын өрийн  0.2 тэрбумыг төрийн байгууллага, эзлэж буй бол хувийн салбар 1.5 их наяд төгрөгийн өртэй байна. Мөн чанаргүй зээл хоёр их наяд хүрлээ. Харин хэвийн зээл 14.4 их наяд, хугацаа хэтэрсэн зээл 1.3 их наяд төгрөг байна. Чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 11 хувь, хугацаа хэтэрсэн зээл долоон хувийг тус бүр эзэлжээ.

Төсвийн орлогын бүтцийг авч үзвэл, татварын орлого 75.9 хувь, татварын бус орлого 13.2 хувь, ирээдүйн өв сангийн орлого 5.2 хувь, тогтворжуулалтын сангийн орлого 5.6 хувь  байна. Татварын нийт орлого эхний улирлын байдлаар дөрвөн их наяд болж, өмнөх оны мөн үеэс нэг их наядаар өслөө. Харин хадгаламжийн хувьд төгрөгийн хадгаламж дөрвөн их наяд төгрөг, валютын хадгаламж 0.7 их наяд төгрөгөөр өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж