Мэргэжлийн боксын тулаанч Н.Төгсцогтын тавдугаар сарын 29-нд зохион байгуулагдах тулаан цуцлагджээ. Энэ талаар тулаанч маань өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрбээр “Сайн байцгаана уу? Тавдугаар сарын 29-нд товлогдсон тулаан маань цуцлагдлаа. Гэхдээ долдугаар сард аваргын бүсний төлөө тулалдахаар болсон шүү” гэв.
Сайн байцгаана уу?Тавдугаар сарын 29-нд байсан тулаан маань цуцлагдлаа. Гэхдээ 7-н сард аваргын бүсийн төлөө тулалдахар болсон шүү. #andthenew 🇲🇳
Posted by Tugstsogt Nyambayar on Sunday, May 16, 2021
Түүнийг аваргын бүсний төлөө Гари Рассел Жуниортой дахин тулалдана гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хоёр тулаанчийн хувьд өмнө нь 2020 оны хоёрдугаар сарын 8-нд тулалдаж, Гари Рассел Жуниор ялж байлаа. Өдгөө 32 настай Гари Рассел Жуниорын хувьд мэргэжлийн боксын рингэнээ 32 тулаан хийж, 31 ялж, нэг ялагджээ. Тэрбээр 2015 оноос хойш WBC холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүс эзэмшиж буй бөгөөд 2014 онд WBO холбооны аваргын бүсний төлөө Украины Васил Ломаченкотой тулалдан ялагдал хүлээж байв.
Зочин 2021-05-17 43.228.129.20
Нэг ялагдсан хоёрдохоо ялагдвал дахин тоглоод хэрэггүй ,,ялагдлаасаа сургамж авч чаддаг хүн хол явдаг .гэхдээ ялъя гэж бодож байвал эсрэг тамирчиндаа ямарч зай сөхөө өгөлгүй маш хурдтай угсаруулсан цохиотоор буулгаж авч чадаж байвал чи жинхэнэ аварга болсон гэсэн үг.. тэрнээс биш аваргыг харж хүлээж алдаа гаргахыг нь анаж тоглоно гэж бодсоны гарз,,,учир нв аварга хүн барагтайл алдаа гаргадаггүй юм. Тэгэхээр залуу нас хурд хүчээ ашиглаж сөхөө өгөлгүй ял
Зочин 2021-05-17 103.229.121.194
Барахгуй байх аа, цаадах нь яалт ч угуй илуу юм билээ
зочин 2021-05-17 202.179.24.6
мэдээлэлгүй шаасан 7-н сар хүртэл хойшилсон шүү
Зочин 2021-05-17 122.201.22.235
Даагаа нэхэх хариуцлагатай маш хүнд тулаан хийх юм байна даа. Монгол хүүдээ амжилт хүсье.