Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн найм дахь өдрийн барилдаандууд өчигдөр (2021.05.16) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Энэ өдөр башёг ганц ч унаагүй итгэл төгс тэргүүлж буй озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ комүсүби Дайэйшог давж, найман даваатай болж, качикоши буюу 50 хувийн гүйцэтгэлээ хийлээ. Түүний араас озэки Такакэйшо долоон даваа, нэг унаатай удаалж байна.
Башёгийн найм дахь өдөр монгол бөхчүүдээс Хошорюү С.Бямбасүрэн (3-5), Ичиножо А.Ичинноров (6-2), Чиёошома Г.Мөнхсайхан (5-3) нар даваа авчээ. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн (2-6), Тамаваши Б.Мөнх-Оргил (5-3) нар өвдөг шороодсон аж. Хошорюү С.Бямбасүрэн энэ өдөр залуу озэки Асанояамаг давжээ.
Зочин 2021-05-17 202.131.225.197
yapon buh manaid yamar hamaa bainaa ene ulsuud hudlaa manjlaad!
Зочин 2021-05-17 202.9.46.170
unaagui turuuleerei
amjilt
Аварга 2021-05-17 66.181.185.153
Аварга болоорой
MN 2021-05-17 202.131.243.186
АВАРГА БОЛООРОЙ АМЖИЛТ ХҮСЬЕ
Зочин 2021-05-17 66.181.176.121
Манай бөхчүүдэд хүч. болж их байнаа. Харин болдог бол нутгийн бөхчүүдээр арга мэх сайн заалгаж, хэнтэй яаж барилдахыг зөв сонгомоор.